Хөрөнгө оруулалтын банкны тухай

Бие даасан хууль (Шинээр боловсруулж өргөн барьсан)
Өргөн барьсан: 2016-12-28

Хэлэлцэж эхлээгүй

Хуулийн төсөлд саналаа өгнө үү

ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА.

Гадаад банк Монгол Улсад байгуулагдах, банкны үйл ажиллагаа явуулах талаарх харилцааг Банкны тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай, Компанийн тухай хууль болон Монголбанкны Банкны зөвшөөрлийн журам, Банкны нэгжийн журмаар зохицуулж байна.

Монголбанкны Банкны зөвшөөрлийн журамд заасны дагуу дээрх төлөөлөгчийн газрууд нэгээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан бол банкны үйл ажиллагааг эрхлэх хүсэлтээ Монголбанк болон бусад эрх бүхий байгууллагуудад тавих эрхтэй байгаагаас гадна Банкны нэгжийн журамд зөвхөн гадаадын банкны төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгох, татгалзах, түтгэлзүүлэх, хүчингүй болгох тухай асуудлыг журамласнаас өөрөөр гадаадын банкны талаар нарийвчилсан зохицуулалт Банкны тухай хууль тогтоомжид одоогоор байхгүй байгаа юм байна.

Иймд гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор тус хуулийн төслийг санаачилжээ

ТӨСӨЛ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах, тусгай зөвшөөрөл олгох болон хөрөнгө оруулалтын банкны эрхлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль, тогтоомж

2.1.Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Банкны тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.

Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Хөрөнгө оруулалтын банк байгуулах зөвшөөрөл олгох, түүнийг хүчингүй болгох болон хөрөнгө оруулалтын банкны эрхлэх үйл ажиллагааны үндсэн хүрээг тогтоохтой холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

3.2.Хөрөнгө оруулалтын банкны удирдлага, зохион байгуулалт болон энэ хуулиар нарийвчлан зохицуулснаас бусад банкны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Банкны тухай хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл.

Хөрөнгө оруулалтын банк

4.1.Хөрөнгө оруулалтын банк нь энэ хуулийн 7.2-т заасан томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий, энэ хуулийн 6.1, 6.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй Банкны тухай хуулийн 4.1-д заасан төрөлжсөн банк байна,

5 дугаар зүйл.

Дүрмийн сан

5.1.Хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сан 500 тэрбум төгрөгөөс доошгүй байна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Хөрөнгө оруулалтын банкны эрхлэх үйл ажиллагаа

6 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын банкны эрхлэх үйл ажиллагаа

6.1.Хөрөнгө оруулалтын банк тусгай зөвшөөрөлтэйгээр дараах үйл ажиллагаа эрхэлнэ:

6.1.1.энэ хуулийн 1.2-1 заасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулан урт хугацааны зээл олгох;

6.1.2.3ЭЭЛДЭГЧИЙН харилцах данстай холбоотой гадаад, дотоод төлбөр тооцоо хийх:

6.1.3.өөрийн нэрийн өмнөөс зээлийн баталгаа, батлан даалт гаргах;

6.1.4.үнэт цаас худалдах, худалдан авах.

6.1.5.зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах;

6.1.6.хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд Монголбанкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ.

6.2. Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:

6.2.1 .санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх;

6.2.2.итгэлцлийн үйлчилгээ;

6.2.3.даатгалын зуучлагч;

6.2.4.андеррайтерын үйлчилгээ;

6.2.5.кастодиан;

6.2.6.харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ.

6.3.Энэ хуулийн 6.1, 6.2-т зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг Хөрөнгө оруулалтын банкинд хориглоно.

6.4.Хөрөнгө оруулалтын банк нь хараат болон охин компани байгуулахыг хориглоно.

7 дугаар зүйл.

Зээл, зээлийн баталгаа, батлан даалт гаргах

7.1.Хөрөнгө оруулалтын банк энэ хуулийн 20.1.2-т заасан хязгаарлалтын хурээнд дангаар болон бусад этгээдтэй хамтран гуравдагч этгээдэд зээлийн баталгаа, батлан даалт гаргаж болно.

7.2.Хөрөнгө оруулалтын банкнаас олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс доошгүй байна.

8 дугаар зүйл.

Үнэт цаас худалдах, худалдан авах

8.1.Хөрөнгө оруулалтын банк энэ хуулийн 20.1.2-т заасан хязгаарлалтын хүрээнд хөрөнгийн болон мөнгөни

ГУРАВДУГААР БҮЛЭГ Хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах

9 дүгээр зүйл.

Хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах

9.1.Хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулахад Монголбанкны зөвшөөрөл авна.

10 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулагчид тавих шаардлага

10.1.Хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулагч дараахь шаардлагыг хангасан байна:

10.1.1.сүулийн 3 жилийн хугацаанд өөрийн орны болон бусад орны Банкны тухай хууль болон түүнтэй холбоотой хууль тогтоомжийг ноцтой зөрчсөнөөс үүдэн банк, түүний нэгж байгуулах зөвшөөрөл нь хүчингүй болж, төлбөрийн чадварын болон санхүүгийн хүндрэлд орж байгаагүй;

10.1.2.Монгол Улсад банкны төлөөлөгчийн газар байгуулж 1-ээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа;

10.1.3-мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаан доролцож байгаагүй;

10.1.4.Монгол Улсын Банкны тухай хууль тогтоомж, банкны зөвшөөрлийн журмын хүрээнд үйл ажиллагаагаа нийцүүлэх чадвартай байх;

10.1.5.тухайн улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу санхүүгийн тайлан, мэдээгээ жил бүр, эсхүл түүнээс богино хугацаанд тайлагнадаг байх;

10.1.6.төрийн эрх бүхий байгууллагаас тухайн хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийдэг байх;

10.1.7.санхүүгийн тайлан,мэдээгээМонгол Улсын хууль тоггоомжийн дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагаар, эсхүл Монголбанкны хүлээн зөвшөөрсөн, олон улсад нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жилд нэгээс доошгүй удаа баталгаажуулдаг байх;

10.1,8.банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгө нь тухайн этгээд, түүнтэй холбогдохэтгээдийнсанхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны үйл ажиллагааны орлого байх;

10.1.9.үүсгэн байгуулагч хуулийн этгээдийн удирдлага нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй байх.

11 дүгээр зүйл.

Хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулахад бүрдүүлэх баримт бичиг

11.1.Хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч болон банкны хувьцаа эзэмшигч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17.1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлд заасан баримт бичгээс гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

11.1.1.хөрөнгө оруулалтын банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл;

11.1.2.хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах гэрээ /нэг үүсгэн байгуулагчтай бол хамаарахгүй/;

11.1.3.үүсгэн байгуулах хөрөнгө оруулалтын банкны дүрэм;

11.1.4.хөрөнгө оруулалтын банк байгуулах эдийн засгийн үндэслэл;

11.1.б.үүсгэн байгуулагч болон тухайн хөрөнгө оруулалтын банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн нэр, хаяг, тэдгээрийн холбогдох этгээдийн үйл ажиллагааны сүүлийн 3 жилийн, энэ хуульд заасан шаардлагыг хангасан аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;

Тайлбар:

1. “Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж Банкны тухай хуулийн 3.1.12-т заасан тухайн компанийн гаргасан саналын эрхтэй нийт хувьцааны тав болон түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа болон тэдгээрийн саналын эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу хэрэгжүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг ойлгоно.

2. “Холбогдох этгээд” гэж Банкны тухай хуулийн 3.1.2-д заасан этгээдийг ойлгоно:

11.1.6.Монголбанкнаас баталсан маяпгын дагуу бүрдүүлж өгсөн хөрөнгө оруулалтын банкны эрх бүхий албан тушаалтан, хүний нөөц, техник, тоног төхөөрөмж, ажлын байрны талаарх тодорхойлолт;

11.1.7.хөрөнгө оруулалтын банкинд хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт.

11.2.Энэ хуулийн 11.1-д заасны дагуу бүрдүүлж өгсөн баримт бичгийг дутуу буюу тодорхой бус гэж үзвэл Монголбанк эдгээр баримт бичгийн хүрээнд нэмэлт материал шаардах эрхтэй бөгөөд банк үүсгэн байгуулагч, банкны хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтантай холбоотой асуудлаар хуулийн байгууллагаас тодорхойлолт, лавлагаа гаргуулан авч болно.

11-З.Хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч тэдгээртэй холбогдох этгээд нь энэ хуульд заасан шаардлагыг хангах нотлох баримт бичгийг тухайн этгээд бүртгэгдсэн улсын эрх бүхий төрийн байгууллага болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаар нотлуулсан байх бөгөөд эдгээр баримт бичиг нь банк үүсгэн байгуулах баримт бичгийн бүрэлдэхүүн хэсэг болно.

11,4.Хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах болон өөрчлөн байгуулах, татан буулгах, банкны хувьцааг эзэмшихэд зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг энэ хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн Монголбанкны журмаар зохицуулна.

12 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох

12.1.Хөрөнгө оруулалтын банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, бусад баримт бичгийг Монголбанк хянахдаа дараахь шаардлага хангасан эсэхийгтогтсоно:

12.1.1.банкны үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай явуулахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгөн хөрөнгөөр бүрдүүлсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй эсэх;

12.1.2.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, банкны гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалтны мэдлэг, боловсрол болон туршлага нь банкны үйл ажиллагааг үр ашигтай, шударгаар явуулахад хангалттай эсэх, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь Банкны тухай хуулийн 32.1, 32.3, 34.2-т заасан шалгуурыг хангасан эсэх;

12.1.3.тухайн хөрөнгө оруулалтын банк үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эсэх;

12.1.4.хөрөнгө оруулалтын банкинд хувь нийлүүлэх мөнгөн хөрөнгө нь өөрийн хууль ёсны үйл ажиллагаанаас олсон орлогоос бүрдсэн эсэхийг нотлох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн эсэх;

12.1.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний бүрэлдэхүүнд 1-ээс доошгүй Монгол Улсын иргэн орсон байх.

12.2.Хөрөнгө оруулалтын банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг Монголбанк хүээлэн авахдаа энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлага, 11 дүгээр зүйлд заасан баримт бичгийн бүрдлийг хянах бөгөөд хэрэв нэмэлт материал шаардлагатай бол уг нэмэлт материалыг бүрдүүлж өгсөн өдрийг өргөдөл хүлээн авсан өдөрт тооцно.

12.3.Монголбанк хөрөнгө оруулалтын банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг энэ хуулийн 12.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш 90 хоногийн дотор гаргаж, энэ тухай банк үүсгэн байгуулагчид гурав хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.

13 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын банкбайгуулах тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах

13.1.Монголбанк дараах нөхцөлд хөрөнгө оруулалтын банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохгүй:

13.1.1.энз хуульд заасан шаардлагыг хангаагүй;

13.1.2.хөрөнгө оруулалтын банкны дүрэм хууль тогтоомжтой зөрчилдсөн;

13.1.3.байгуулах хөрөнгө оруулалтын банк нь шаардлага хангахуйц хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгийг бүрдүүлэх боломжгүй нь тогтоогдсон, хувь нийлүүлэх хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт бичгийг шаардпагын дагуу бүрэн гүйцэд ирүүлээгүй болон бүрдүүлсэн баримт бичиг нь хуурамч, хувьцааны төлбөрийг зээлийн эх үүсвэрээр бүрдүүлсэн, тухайн банкны эрх бүхий албан тушаалтнаар ажиллах этгээд нь Банкны тухай хуульд заасан шалгуурыг хангаагүй;

13.1Ахолбогдох бусад хууль тогтоомж,санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй.

14 дүгээр зүйл.

Хөрөнгө оруулалтын банкийг бүртгэх

14.1.Энэ хуульд заасны дагуу Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авсан хөрөнгө оруулалтын банк улсын бүртгэлд бүртгүүлнэ.

14.2.Хөрөнгө оруулалтын банкийг улсын бүртгэлд бүртгэсэн тухай нийтэд мэдээлнэ.

15 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын банкны нэр

15.1,Хөрөнгө оруулалтын банкны нэр нь түүний оноосон нэр болон “хөрөнгө оруулалтын банк” гэсэн үгнээс бүрдэнэ.

15.2.Энэ хуульд заасны дагуу Монголбанкнаас хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй байгууллага, аж ахуйн нэгж “хөрөнгө оруулалтын банк” гэсэн нэр хэрэглэхийг хориглоно.

15.3.Хөрөнгө оруулалтын банкны нэрийг Монголбанкны зөвшөөрөлтэйгээр өөрчилнө.

16 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын банк байгуулахтусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

16.1.Монголбанк нь хөрөнгө оруулалтын банк байгуулахтусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр хүчингүй болгож нийтэд зарлана:

16.1.1.хөрөнгө оруулалтын банкийг дампуурсан буюу төлбөрийн чадваргүй болсныг зарласан, эсхүл татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан;

16.1.2.хөрөнгө оруулалтын банк байгуулахдаа хуурамчбаримт бичиг бүрдүүлсэн нь тухайн банкийг бүртгүүлснээс хойш илэрсэн;

16.1.3.хөрөнгө оруулалтын банкийг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш нэг жилээс дээш хугацаанд үйл ажиллагаа эрхэлж эхлээгүй;

16.1.4.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн.

16.1.5.энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан шалгуурыг хангахгүй болсон.

16.2.Хөрөнгө оруулалтын банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд дахин зөвшөөрөл хүсэх тухай баримт бичгийг нэг жилийн дотор Монголбанк хүлээх авахгүй.

17 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалт

17.1.Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаанд дараах хязгаарлалт тавина:

17.1.1.зээп, зээлтэй адилтгах актив хөрөнгийн нийт дүн нь өөрийн хөрөнгийг 20 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байх;

17.1.2.зээлийн баталгаа, батлан даалт, үнэт цаасны нийт дүнгийн нийлбэр нь өөрийн хөрөнгийг 20 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байх.

ТАВДУГААР БҮЛЭГ Хариуцлага

18 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

18.1.Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүугийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд Монголбанкны хянан шалгагч дараах хариуцлага ногдуулна:

18.1.1.энэ хуулийн 6.3, 6.4-т заасныг зөрчсөн бол учирсан хохирлыг нөхөн төлүүлж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

18.1.2.энэ хуулийн 15.2-т заасныг зөрчсөн бол учирсан хохирлыг нөхөн төлүүлэн хууль бусаар олсон орлогыг хурааж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

18.1.3.энэ хуулийн 17.1-т заасныг зөрчсөн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

ГАРЫН ҮСЭГ ___________