СХД-ийн 25 хорооны иргэдтэй уулзлаа
Үүний хамт гишүүд УИХ, Засгийн газар, Ардчилсан намын бодлого үйл ажиллагааны талаар ард иргэддээ танилцуулж, дүүргийн тулгамдаж байгаа асуудлын талаар иргэдийн санал бодлыг сонсож халуун дулаан яриа өргүүлж байлаа. Сонгинохайрхан дүүргийн хувьд хамгийн олон хүн амтай хөдөөнөөс шилжин ирэгсэд ихтэй, хамгийн том нутаг дэвсгэртэй нийслэлийн томоохон дүүргийн нэг бөгөөд үүнийгээ дагаад ард иргэдийн асуудал, хүндрэл ихтэй дүүрэгт тооцогддог. Энэ удаагийн уулзалтаар ч иргэд хоёр гишүүн болон холбогдох албаны хүмүүст гэрэл цахилгаан, худаг ус, зам, тээвэр үйлчилгээ гээд тулгамдаж байгаа асуудлаараа санал тавьж шийдвэрлэж өгөхийг хүсэж байлаа.
Түүнчлэн Хүний хөгжил сангийн 1,5 сая төгрөгийн талаар, Иргэний шинэчилсэн бүртгэл, Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хэрхэн хамрагдах талааар ихээхэн сонирхож байсан төдийгүй Оюу толгой, Таван толгойд ажиллаж хүчин хэрхэн бэлтгэх, холбогдох мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд яаж хандаж, ямар шалгуураар суралцах талаар мэдээлэл багатай байгаа бөгөөд уул уурхайн бүтээн байгуулалтын ажилд иргэд нас харгалзалгүй оролцох, үр хүүхэдээ, хань ижилээ, ядаж нэг гэр бүлээс нэг хүнийг ч хамруулах хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан юм.
Гишүүд тус дүүргийн 25 хорооны иргэдтэй уулзалт зохион байгуулаад байна.