Х.Нямбаатар: Аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа ЦАХИМ МЭДЭГДЭЛ ирмэгц эхэлж болно
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2025.03.17/ аж ахуйн нэгжийн худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн талаар мэдэгдэл хийлээ.
Тэрбээр мэдэгдэлдээ "Хот худалдаа, үйлчилгээ эрхлэх гэж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зөвшөөрөл гэдэг зүйлээр боомилохгүй ээ. Худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журамд зөвшөөрлийн оронд мэдэгдэл гэдэг өөрчлөлт орсон. Иргэн хүсэлтээ гаргалаа, цахимаар мэдэгдэл очно. Тэгээд л үйл ажиллагаагаа эхлүүлж болно.
Нэг нь хүсэлтээ барьчихаад л хаалгыг нь сахиад суудаг. Нөгөөх нь хүнээр гуйлгаж түүлгээд суугаад байдаг харилцааг халж байна гэсэн үг. Хотоос өгдөг зөвшөөрлүүд бүгд дүүргүүдэд шилжсэн байгаа. Харин ажил хариуцсан хүмүүс дүүргүүдээ арга зүйгээр хангаад, заавар, зөвлөмжөө өгөөд явах ёстой" гэжээ.
Холбоотой мэдээ
2025.03.15
2025.03.14
2025.03.12