Ерөнхийлөгч Японд айлчилна
2010.11.02

Ерөнхийлөгч Японд айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаагийн хамт Япон Улсын Засгийн газрын у

elbegdorj_uixрилгаар 2010 оны 11 дүгээр сарын 15-19-нд Япон Улсад төрийн айлчлал хийнэ.

Айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Цог Жавхлант Эзэн хаан Акихитод бараалхаж, Ерөнхий сайд Н.Кан-тай албан ёсны хэлэлцээ хийнэ. Тэрбээр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ёкомичи болон Зөвлөхүүдийн танхимын дарга Т.Нишиока нартай уулзана.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Токио хотноо зохиогдох Монгол, Японы бизнесийн чуулга уулзалтад оролцож, Токиогийн Их сургуульд байгаль орчныг хамгаалах сэдвээр лекц уншина.

Түүнчлэн Японы Эдийн Засгийн байгууллагуудын холбооны удирдлага болон Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой японы томоохон компанийн төлөөлөгчидтэй уулзаж, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Хэвлэлийн төв, “NHK” телевиз, “Иомиури”, “Никкэй”, “Санкэй” сонинд тус тус ярилцлага өгнө.

Тэргүүн хатагтай Х.Болормаа Шизүока мужийн Хавдар судлалын төвд зочилж, тус Төв болон Монголын “Итгэл” Хавдаргүй Монгол үндэсний сангийн хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах ёслолд оролцоно.

 

Түүнчлэн Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай нар Киото хотод зочилж түүх соёлын дурсгалт газруудтай танилцана.c

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.