
2025.03.19
АЛТАН МӨРДӨСТ ГЕНЕРАЛУУДДАА БАЯР ХҮРГЭЕ!
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт эх орноо хамгаалах хүндтэй бөгөөд нэн хариуцлагатай албыг насан туршийнхаа ажил үйлс болгон цэргийн дээд цолтон генералууд болсонд нь баяр хүргэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргалд хошууч генерал, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа Д.Дугаррагчаа, ЗХЖШ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга хурандаа С.Баяр-Очир, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр нарт бригадын генерал цол олгож шагналыг гардууллаа.