Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбар ЭРЧИМТЭЙ цахимжиж байна
Бидний өдөр тутмын амьдрал техник, технологийн дэвшил, цахим хөгжил гэх мэт зүйлсийн ачаар илүү хялбар болж байгаа нь нууц биш.
Тэр дундаа, эрүүл мэндийн салбар бол хамгийн их өгөгдөл, датанаас хамаардаг онцлогтой салбар. Өмнө нь энэ салбарт цахим технологийг зөвхөн тусламж үйлчилгээний бүртгэл мэдээлэл, эрүүл мэндийн статистик үзүүлэлт тооцох зорилгоор ашиглаж байсан бол 2020 оноос хойш эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал, үр ашгийг тооцох зэргээр олон чиглэлээр хэрэглэж буйг ИЦББХ-ны гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцлоод, цахим бүртгэлийн системийг бүрэн дүүрэн ашиглах буюу зөв өгөгдлийг цуглуулах, боловсруулах, хадгалах, эргэн ашигладаг болох чиглэлд илүүтэй төвлөрөн ажиллаж байгааг тодотгов.
эрүүл мэндийн их өгөгдөл үүсгэж улмаар тандалт судалгаа, нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад ашиглах, цахим эмнэлэг бий болгоно.
Шинжилгээ, оношилгооны цагийг цахимаар олгож, чирэгдэлгүй шуурхай үйлчлэх технологийг нэвтрүүлэв
Иргэдээс ирдэг гомдлын дийлэнх хувийг эмчид үзүүлэх гэж олон хоног хүлээх, олон дахин цаг авах асуудал эзэлдэг. Эмнэлэгт очоод цаг авах, эмчид үзүүлэхэд, лабораторид шинжилгээ өгөх, оношилгоонд орох зэрэг процесс бүрт хүлээх, дугаарлах, цаг авах үйлдэл иргэнд чирэгдэл ихтэй байдаг нь бодит үнэн. Энэ асуудлыг шийдэх зорилгоор тухайн иргэний зовуурь, өвчний шинж тэмдгийг мэргэжлийн эмч нар харилцан ярилцаж шинжилгээ, оношилгооны цагийг цахимаар олгож, чирэгдэлгүй шуурхай үйлчлэх технологийг нэвтрүүлж эхлэв.
энэ туршлагыг ХУД-ын 25 ӨЭМТ-д 2025-01-15-аас эхлэн нэвтрүүлЭВ. одоогийн байдлаар 600 гаруй иргэнд энэ жишгээр үйлчилгээ үзүүлсэн. Удахгүй хөдөө орон нутгийн эмнэлгүүдийг энэ процесс руу шилжүүлНЭ.
"Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх” ажлын хэсэг богино хугацаанд ажиллаж эмнэлэг хооронд өгөгдөл солилцдог болсон. Одоогийн байдлаар өвчтөн өөр эмнэлэгт үзүүлсэн дүрс оношилгоо, шинжилгээний мэдээллийг харах боломжтой болсон. Мөн иргэд энэ дэд бүтцийг ашиглаж E-mongolia системээр дамжуулан эмийн жор, эх хүүхдийн дэвтэр гэх мэт нийт 25 үйлчилгээг авах боломжтой.
2024 онд давхардсан тоогоор E-mongolia системд 4.5 сая гаруй эрүүл мэндийн үйлчилгээний хандалт бүртгэгдсэн байна.
Цаашдаа илүү төгөлдөржүүлж хувь хүний эрүүл мэндийн мэдээллийг бүрэн, зөв хадгалж, солилцдог болох чиглэл рүү зорьж, мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг онцгой анхаарах шаардлага байгааг салбарын сайд онцолсон юм.
ИЦББХ-ны гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
"Эрүүл мэндийн салбар бол инновац, цахим технологийг хамгийн хурдтайгаар нэвтрүүлж байгаа. Зах зээл нь үүнийг байнга шаардаж байдаг. Сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүд бараг дийлэнх нь хиймэл оюун ухаан, машин сургалтын функционал боломжийг агуулсан байна. Жишээлбэл, 2024 оны 10 сард эхэлсэн 6 настнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан үзүүлэлт бүхий зүрхний цахилгаан бичлэгийн төхөөрөмжийг ашиглан эрт илрүүлэгт хамруулсан. Энд цугласан датаг ашиглаж монгол хүүхдийн зүрхний эрсдэлийн модел боловсруулах юм. Ирэх жилээс энэ датанд суурилсан хариу унших үйлдэл бүрэн болно. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, иргэн тусламж үйлчилгээг оршин буй газраасаа саадгүй авах боломжийг бүрдүүлэх зорилгоор 21 аймгийн эмнэлгүүдийг төвлөрсөн РАСЅ системтэй холбоод байна. Ингэснээр үйлчлүүлэгчийн дурс оношилгооны зураг маш өндөр нарийвчлалтайгаар эмчид уншигдах, эмч цаг алдалгүйгээр шинжилгээний хариуг өвчтөнд танилцуулах боломжтой. Тухайлбал, Ховд аймагт дүрс оношилгооны зураг авхуулсан иргэн "Зайн оношилгооны төв”- ийн олон жилийн туршлагатай эмчээр тухайн мөчдөө зургаа уншуулж хариугаа авч байна. Улаанбаатар хот руу ирэх цаг, зардал мөнгөө хэмнэж байна гэсэн үг. Одоо бид цахим бүртгэлийн системийг бүрэн дүүрэн ашиглах буюу зөв өгөгдлийг цуглуулах, боловсруулах, хадгалах, эргэн ашигладаг болох чиглэлд илүүтэй төвлөрч ажиллаж байна" гэв.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан