2010.11.08
Х.Бадамсүрэн: Эрдэс баялагтаа тулгуурлан 12 төрлийн 20 шахам иж бүрэн цогцолборыг барьж байгуулах саналыг дэвшүүлж байна.
-МАХН-ын 26-р их хурал дээр УИХ-ын гишүүн
Х.Бадамсүрэн хэлсэн үг -
Уг нь би их хурлын индэр дээрээс үг хэлэх бодол байсангүй. Гэвч хоёр өдрийн хуралдаанд үг хэлсэн манай нөхөд уул уурхай, дэд бүтэц, бүсчилсэн хөгжлийн талаар нэлээдгүй санал бодлоо илэрхийллээ. Хамгийн гол нь бид аливаа асуудлаар үнэн зөв мэдээлэл, цэгцтэй ойлголттой, нэгдсэн байр суурьтай болох нь зарчмын ач холбогдолтой гэж би ойлгодог. Х.Бадамсүрэн хэлсэн үг -
Үнэндээ эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, намаас явуулах бодлогыг шинэчлэх шаардлагатай байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын 1000 орчим орд , тэр дундаа стратегийн ач холбогдол бүхий 15 орд байна. Бид энэ бүх ордыг ашиглах зорилтгүй. Харин 15 ордоо л чулуу болгох шаардлагатай. Эрдэс баялагтаа тулгуурлан 12 төрлийн 20 шахам иж бүрэн цогцолборыг барьж байгуулах саналыг дэвшүүлж байна.
Эдгээр цогцолбороо богино хугацаанд барьж байгуулах учиртай. Уул уурхайн үйлдвэрлэлийг хөдөө аж ахуйтай цогцлуулах шинэ зарчмыг баримталж байна. Хоёрдугаарт, салбаруудын үйл ажиллагааны уялдаа хангагдахгүй байна. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулах нь зүйтэй. Үүний суурь нь Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо байх болно. Эцэст нь хэлэхэд он цагийн аясаар манай намаас холдох учиргүй үг хэллэг, үйл ажил бас бий. Манай нам жинхэнэ манлайллыг бий болгож явахдаа сахилга хариуцлагыг ярьдаг ч, хэрэгжүүлдэг ч байлаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.