Засгийг хүлээсээр залхав
Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас өргөн барих тухай сураг сонсогдсоор жил гаруй хугацаа өнгөрөв. Гэвч таг чиг. Аргаа барсан гишүүд нэгэн байнгын хорооны хуралдаан дээр ЭБЭХ-ний сайд Д.Зоригтоос уг хуулийн төслийг өргөн барих эсэхийг лавласан ч тоймтой хариу хэлэлгүй бөөрөнхийлөөд өргөсөн байна. Тиймээс П.Алтангэрэл, Я.Батсуурь, Н.Ганбямба, Ц.Сэдванчиг нарыг гишүүд Газрын тосны тухай хуулийн төслийг санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байна. Монгол улс газрын тос олборлогч орон болсноо зарлаж, энэ салбарын эрх зүйн зохицуулалтын шинэчлэх зайлшгүй шаардлага тулгараад байхад засгийн газар, харья яам нь ийнхүү хойш суусаар байгаа нь гишүүдийн тэвчээрийг баржээ.
Эх сурвалж: Амралтын шуудан