Н.Алтанхуяг, Кекүшюзан Д.Батбаяр нар ихээхэн хөрөнгө цацжээ
2010.11.08

Н.Алтанхуяг, Кекүшюзан Д.Батбаяр нар ихээхэн хөрөнгө цацжээ

УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Кекушюзан Д.Батбаяр нар өнгөрсөн амралтын өдрүүдэд тойрогтоо ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын найм ба есдүгээр байрны дунд орчин үеийн биеийн тамир спортын талбай, мөн 19 ба 20 дугаар бbatbayar_d_0007айрны дунд спортын талбай, 42 дугаар сургуулийн гадна биеийн тамир спортын талбай хүлээлгэж өгөв. Энэ нь тойрогтоо хүлээлгэн өгч байгаа 15 дахь биеийн тамирын талбай гэнэ. 42 дугаар сургуулийн хувьд өөрсдийн гэсэн биеийн тамирын талбай байхгүйгээс хичээл хийхэд хүндрэлтэй байжээ. Иймээс ойролцоох сургуулиудын биеийн тамирын заалыг гуйж хичээл явуулдаг байсан тухайгаа хуучлав. Тиймээс тойргоосоо сонгогдсон хоёр гишүүнд хандсанаар өнөөдөр сурагчид биеийн тамирын талбайтай болж байгаад тэдний хувьд баярын өдөр байсан юм.

Сонгинохайрхан дүүргээс ардчиллын төлөөлөл болж сонгогдсон хоёр гишүүний хувьд гурван долоо хоногийн амралтын өдрүүдэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж сонгогчидтойгоо уулзаж, санал бодлыг нь сонсон төр засгийн түвшинд болон тойрогтоо хийсэн ажлаа тайлбарлан таниулж явсан юм.

Тус хорооны хувьд хүн амынхаа тоогоор бусад дүүргээс хэд дахин илүү, шилжин ирж суурьшигчид ихтэй болохоор жилд нэгээс хоёр хороогоор нэмэгдэж байдаг. Өнөөдрийн байдлаар 250 гаруй мянган хүн амтай. Тиймээс унаа, цахилгаан, зам тээвэр нь хүндрэлтэй асуудлын нэг. Тус тойрогт цахилгаан эрчим хүчинд холбох, хүчдлийг нь нэмэхэд тойргоос сонгогдсон гишүүд нь хамтарч дөрвөн тэрбум төгрөгийг шийдүүлсэн ч захын хорооллын айлууд мөн л гэрэл цахилгааны бэрхшээлтэй учирсаар байгаа гэнэ. Гишүүдийн хувьд энэ асуудлыг боломжийн хэрээр шийдүүлж байгаа, мөн АН-аас сонгогдсон хоёр гишүүний хувьд тойргийнхоо оршин суугчдын ая тухтай амар тайван байдал, хүүхдүүдийн эрүүл өсөх орчин бие бялдрын хөгжилд илүү анхаарч ажиллаж байгаагаа энэ үеэр хэлж байлаа.

Дашрамд дурьдахад, Н.Алтанхуяг, Кекүшюзан Д.Батбаяр нарын хувьд тойрогтоо хийсэн хөрөнгө оруулалтаараа УИХ-д сонгогдсон 76 гишүүнээ тэргүүлж яваа бөгөөд эрхэм гишүүд тойрогт хуваарилсан өөрсдийн тэрбум төгрөгөөс гадна хамтран ажилладаг гадны байгууллагуудын хөрөнгө оруулалтаар хийсэн ажил ч нэлээд бий тул ийнхүү толгой цохиж яваа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.