“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
2010.11.09

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

ИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо үдээс өмнө хуралдаж “Монгол мал” үндэсний хez_horooөтөлбөрийн хэрэгжилт, 2011 онд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, төсөв санхүүгийн талаархи мэдээллийг үргэлжлүүлэн сонслоо.

Байнгын хорооны өмнөх хуралдаанаар  энэхүү  хөтөлбөрийн санхүү, төсөв хөрөнгийн талаархи мэдээллийг Сангийн сайдаас асууж тодруулах нь зүйтэй хэмээн үзэж мэдээллийг долоо хоногоор хойшлуулсан ч өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд дахин хүрэлцэн ирээгүйд Н.Ганбямба гишүүн нэлээн бухимдангүй байв. Тэрээр, монголчуудын амин зуулга болсон мал аж ахуйн салбар өнөөдөр хүнд байдалд байна. Их хурлаас  салбар салбарын чиглэлээр  420 гаруй үндэсний бодлого, хөтөлбөрийг  батлан  хэрэгжүүлж байна. Эдгээрийн ихэнх нь санхүүжилтгүйн улмаас хэрэгждэггүй. “Монгол мал” хөтөлбөр бас эдний нэг болох вий. Санхүүжилт, хариуцлага тооцох асуудлыг босгож ирэх хэрэгтэй.

“Монгол мал” хөтөлбөртэй холбоотой хөрөнгө оруулалтын хэсэгт хичнээн мөнгө орж ирэх юм бэ. Иймд Сангийн сайдыг дуудаж хуралдаанд оролцуулах шаардлагатай гэж байлаа. Мөн Ц.Сэдванчиг гишүүн, “Монгол мал” хөтөлбөр сайн биш байгаа нь Сангийн яамтай холбоотой. Иймд энэ талаар Сангийн яамнаас тайлбар хэрэгтэй байна. Өвс тэжээл бэлтгэсэн иргэдийн санаачилгыг дэмжих, сум, баг, аймаг бүрт өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх асуудал ямар түвшинд байна вэ. Түүнчлэн шүлхийн голомт юунаас үүдэлтэй байна. Өнөөдрийн байдлаар 23 мянган толгой мал шүлхийгээр хорогдоод байгаа мэдээлэл байна. Ажил хариуцсан хүмүүст ажлын хариуцлага тооцох талаар ярьж байгаа зүйл байна уу. Мөн сурталчилгааны зардал өндөр байгаа гэж ярьж байгаа. Төсвөөс санхүүждэг МҮОНРТ-д яагаад төлбөртэй нэвтрүүлэг явуулаад байгаад тайлбар авья гэсэн юм .

Энэ жил ХХААХҮЯ иргэдийн санал санаачилгыг дэмжиж орон нутагт хадлан тэжээл бэлтгэх уралдаан зарласан нь  үр дүндтэй болж  98 мянган тонн тэжээл илүү бэлтгэсэн. Дорнод аймагт шүлхий гарсны дараа вакцинжуулах үйл ажиллагаа явуулсан. Өнөөдөр шүлхий газар авч байна. Сүхбаатар аймгийн 10 сум, Дорнод аймгийн 7 суманд шүлхий өвчний голомт бий болж, нийт 871 өрхийн 23,3 мянган толгой мал өвчилснийг устгасан. 2003 онд гарч байсан шүлхийн голомт дахин гарч байна. Шүлхийтэй тэмцэх арга хэмжээнд 2.7 тэрбум төгрөг зарцуулж байгаагийн 0,7 тэрбум нь Засгийн газрын нөөц хөрөнгөөс, 2,0 тэрбум төгрөг “Монгол мал” хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрээс гарч байна. 75,3 сая төгрөгийг “Монгол мал” хөтөлбөрийн үйл ажиллагааны сурталчилгаанд зориулсан. МҮОНТ-ээр 24 удаагийн нэвтрүүлэг явуулаад байна. Зах зээлийн нөхцөлд МҮОНРТ бусад арилжааны телевизүүдийн адил сурталчилгааг төлбөртэй явуулж байгаа. Өнөөдөр маш олон үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна. Хөтөлбөр хэрэгжихгүй байгаа нь санхүү төсвийн прогнозтой уялдахгүй. Бидний зүгээс санхүүжилт олох тал дээр байнга ажиллаж байгаа.  Сангийн яам аль болохоор мал аж ахуйн салбарт хөрөнгө нэмэгдүүлэх бодлого барьж байгаа бөгөөд энэ салбарт  оруулах хөрөнгө оруулалт 30 –аад тэрбум болж нэмэгдсэн гэсэн хариултыг ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр нар өглөө.

 

Эцэст нь мэдээлэлтэй холбогдуулан гишүүд санал хэлж дууссаны дараа  “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоол гаргахаар шийдвэрлэв.

 

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаархи мэдээллийн дараа  Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг  хэлэлцэн хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн олонхи дэмжлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.