2010.11.09
Улаанбаатар хотын иргэдийн 84,8 хувь нь бүртгүүлжээ
Долдугаар сарын тавны өдрөөс орон даяар эхэлсэн иргэний шинэчилсэн бүртгэл Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 84,8 хувьтай байна. Нийслэлийн Иргэний бүртгэлийн газрын мэдээллээр, Улаанбаатар хотод бүртгэлд хамрагдвал зохих 16-аас дээш насны нийт 804352 иргэнээс 682477 иргэн бүртгэгдэж, 84,8 хувь нь шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаад байна. Багануур дүүрэг хамгийн сайн хамрагдалттай буюу 96,1 хувтай байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.