Байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүн Су.Батболд нарын, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Шинэбаяр нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлээд байгаа билээ.
Эдгээр хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулах ажлын хэсгийг тус байнгын хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил ахалж байгаа юм.