“Ардчилсан хувьсгал – Гэрэл зурагт”  үзэсгэлэн гарна
2010.11.10

“Ардчилсан хувьсгал – Гэрэл зурагт” үзэсгэлэн гарна

“Ардчилсан хувьсгалын 20 жил”-ийн ойд зориулан Ардчилсан нам олон нийтийг хамарсан далайцтай ажлуудыг зохиосardcholalоор байгаа. Энэ ажлын хүрээнд Ардчилсан нам өнгөрөгч  жилийг “Анхан шатаа сонсох жил” болгон зарлаад, намын анхан шатны байгууллагуудтайгаа чамгүй үр дүнтэй ажилласан. Мөн 20 жилийн ардчиллын түүхийг бодит үнэнээр нь, гуйвуулахгүйгээр  хойч үедээ хүргэх үүднээс түүхч эрдэмтэдтэй хамтран Ардчилсан хувьсгалын  20 жилийн түүхээр эрдэм шинжилгээний бага хурал хийж, ардчиллын түүхэн ач холбогдлыг нийтэд таниулсан нь ардчилсан монгол улсад хэрэгтэй зүйл боллоо хэмээн үнэлэгдсэн.  Үүнээс улбаалан түүхэн бодит байдлыг харуулсан баримтат кино болон ардчиллын сүлд дууны уралдааныг нийт уран бүтээлчдийн дунд зарласнаар,  олон уран бүтээлч оролцож туурвисан дуу, кино зохиолоо ирүүлсэн билээ.

Ардчилсан нам ардчиллыг бэхжүүлэхэд чадварлаг, оюунлаг иргэн бэлтгэх нь зүйтэй хэмээн үзэж, монголын нийт 330 сумдыг хамруулж сум бүрээс нэг хүнийг Удирдлагын академид хөрөнгө мөнгийг нь шийдэлцэн сургахаар болсон. Энэ бүхэн ардчилсан хувьсгалын ойд зориулан хийсэн ажлуудын нэгээхэн хэсэг билээ.

Ардчиллын 20 жилийн ойн арга хэмжээ үргэлжилсээр байна. 2010 оны 11 сарын 11-ний 11 цагаас  “Ардчилсан хувьсгал гэрэл зурагт” нэртэй түүхэн үйл явдлыг харуулсан гэрэл зургийн нээлттэй үзэсгэлэнг Ардчилсан намын шилэн байрны гаднах талбайд ард иргэдэд сонирхуулах гэж байна.

Энэ нээлттэй үзэсгэлэнгийн гол зорилго нь Ардчилсан хувьсгалын түүхэн үйл явдлуудыг гэрэл зургийн хальснаа буулгасан, уран бүтээлчдийн өмнө нь олон нийтэд хүрч байгаагүй түүхэн зургуудыг олон нийтэд дэлгэн харуулах. 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгал бол монгол хүн бүрийн бичилцсэн  түүх билээ. Улс орон минь өөдлөн дэвжээсэй, өнгөжин жавхаажиж, зөв замаар яваасай хэмээн хүсч байсан мянга мянган ард иргэдийн минь хүслээс бадарсан түүх билээ. Энэ бүхэн гэрэл зургийн хальснаа болон тухайн үеийн уран бүтээлчдийн кино кадрт  л түүх болон үлдсэн байна.  Энэ бүхнийг сэргээн олон нийтэд хүргэх нь энэ ойн хүрээнд зайлшгүй хийх ёстой ажлуудын нэг хэмээн ардчилагчид үзэж байна. Тухайн цаг үед аппаратаа үүрэн ажлаа хийж явсан гэрэл зурагчдын фото зураг эдүгээ түүхийн бодит бүтээл болон үлджээ.

Ардчилсан хувьсгалын түүхийг бичилцсэн, тухайн үед тэмцэж, улс төрийн өлсгөлөн хийж, хэлэлцээрт орон эвлэрч байсан залуус өдгөө түүхэн явдлын гэрч болон үлдэж ард иргэдтэйгээ санал бодлоо хуваалцах гэж байна. Улс орныхоо ирээдүйн төлөө жагсч дэмжиж явсан жирийн иргэд залуус ч түүхэн гэрэл зургаас өөрсдийгөө харж, түүгээр ч барахгүй хувилан угаалгах боломжийг ч олгох юм.

Өвлийн  идэр ес тачигнасан хүйтэн өдрүүдэд эхэлсэн ардчилсан хувьсгал их жанжны талбай дээр эхэлж байсан түүхтэй. Иймээс ч хүйтнийг үл хайхран ардчиллын түүхийг үзэхээр ирэх олны цуваа энэ өдрүүдэд тасрахгүй нь лавтай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.