“Дөрвөн цаг” шүлгийн наадам боллоо
Д.Нацагдоржийн шагналт олноо Эрээнцавын эвдрээгүй найрагч хэмээн өргөмжлөгдсөн, нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэн агсны нэрэмжит “Дөрвөн цаг” шүлгийн наадмыг Дорнодын Оюутан Залуучуудын Нэгдсэн Холбоо, Эрээнцав сумын нутгийн зөвлөл хамтран анх удаа санаачлан зохион байгуулж амжилттай болж өндөрлөлөө.
МҮЭСТО-д болсон уг наадамд 60 гаруй уран бүтээлчид шүлгээ уралдуулсанаас МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баттулга тэргүүн байранд шалгарч Д.Нямсүрэнгийн хөрөг бүхий алтан цом, мөнгөн шагнал, удаах байруудад шалгарсан Г.Баяр, Д.Баянтунгалаг, О.Цэнд нарыг өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнав.
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл яруу найрагч Д.Нямсүрэн агсантай ойр дотно нөхөрлөж, найрагчийн сургаал үгсийг сонсож явсны хувьд тус шүлгийн наадмыг ивээн тэтгэж, цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтлоо.
Найргын тэмцээнд яруу найрагч Д.Нямсүрэн агсныг хүндэтгэж Ай Төмөр-Очир, Арлааны Эрдэнэ-Очир, Н.Гантулга, Д.Ган-Очир зэрэг олон найрагчид хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн билээ.