Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв
2010.11.10

Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж  Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал, Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох саналыг зөвшилцөх, Хүний эрхийн Үндэсний комиссын даргыг томилоchuulgan_06х тухай асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Хуралдааны явцад  Улсын ерөнхий прокурорын орлогчоор Ц.Бямбацогтыг томилуулах,  Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа òóë П.Очирбатыг  цэцийн гишүүнээр дахин томилох асуудлыг   гишүүд  дэмжиж  чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар  болов. Харин УИХ-ын даргын санал болгосны дагуу   Хүний эрхийн үндэсний комиссын даргаар  Ж. Бямбадоржийг томилох тухай асуудлыг авч хэлэлцсэн ч  хуульд заасны дагуу эхлээд комиссын гишүүний асуудлыг шийдвэрлэж байж  дараа нь  комиссын гишүүд дотроос  даргын томилогоог хийх асуудлыг ярих ёстой гэж байнгын хорооны гишүүд үзлээ. Ингээд  Ж.Бямбадоржийг комиссын гишүүнээр томилох асуудлыг  гишүүд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтов.

 

Мөн өдрийн хуралдаанаар Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны цалинг нэмэгдүүлэх тухай УИХ-ын тогтоолын холбогдох заалтад Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж  байнгын хорооны гишүүд үзлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.