2011 оны Нэгдсэн Төсвийн тухай хуулийн дахин боловсруулж, өргөн барилаа
2010.11.11

2011 оны Нэгдсэн Төсвийн тухай хуулийн дахин боловсруулж, өргөн барилаа

Засгийн газраас энэ оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн барьсан Монгол Улсын 2011 оны төсвийн төсөл, Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг  УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хийсэн ч төслmongol_tugrugийг намын бүлгүүд хэлэлцээд ирэх оны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодотгох, орлогын бүрдэлтийг нэмэгдүүлэх зарим шаардлагын үүднээс Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж үзсэнийг УИХ-ын даргын дэргэх зөвлөл дэмжсэн билээ. Засгийн газар төслийг татан авч дахин тодотгоод өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Засгийн газрын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Засгийн газрын гишүүн,  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар Засгийн газраас дахин боловсруулсан Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслийг өнөө орой  УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. Засгийн газар ирэх оны төсвийн тухай хуулиудын төсөлд ихээхэн нухацтай хандаж намын бүлгүүд, УИХ-ын гишүүдээс гаргасан саналын дагуу хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр дахин сайтар нягтлаад өргөн барьж буйг Сангийн сайд С.Баярцогт энэ үеэр онцоллоо.

 

Засгийн газрын өргөн барьсан өмнөх төсөлд ирэх онд улсын нэгдсэн төсвийн нийт орлогыг гурван их наяд 56.8 тэрбум, төсвийн нийт зарлага гурван их наяд 250.7 тэрбум, нэгдсэн төсвийн нийт алдагдал 193.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувь байхаар төсөлд тусгасан байв. Харин дахин тодотгосон шинэ төсөлд ирэх онд улсын нэгдсэн төсвийн нийт орлогыг гурван их наяд 284.2 тэрбум, төсвийн нийт зарлага гурван их наяд 955 тэрбум төгрөг, харин нэгдсэн төсвийн нийт алдагдал 690.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 8.6 хувь орчим байхаар тооцсон байна.

 

Төсвийн тухай хууль батлагдсанаар 2011 оны төсвийн жилд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөрөнгө оруулалтын болон бусад арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм байна.

 

УИХ-ын дарга төсвийн тухай хуулиудын төслийг хүлээн аваад Засгийн газар ирэх оны төсөвт ихээхэн анхаарал тавьж дахин сайтар нягталсан гэдэгт найдаж буйгаа хэлээд төсвийн тухай хуулиудын төслийг ойрын өдрүүдэд УИХ-аар хэлэлцэж эхлэхээ мэдэгдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.