УБ хот 152 хороотой болно
2010.11.11

УБ хот 152 хороотой болно

Албан ёсны тоогоор 1 сая 136 мянган хүн амтай Улаанбаатар хот 9 дүүрэг 132 хороотой. Сүүлийн жилүүдэд  шилжилт  хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж байгаагаас нэмж хороо байгуулах шаардлub_deereesага бий болжээ. 

НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдын танилцуулснаар 2008 оноос хойшхи  3 хан жилийн дотор нийслэл хотод шилжин ирэгсдийн тоо 130 мянга болсон байна.  Ингэснээр хороон дээр ажиллаж байгаа албан хаагчдын ажлын ачаалал эрс  нэмэгдэж,  иргэдэд төрийн ажлыг хүргэх хүртээмж багассан гэв. 20 хороо нэмж байгуулах зайлшгүй шаардлага үүсснийг дараах тоогоор баталлаа. Өөрөөр хэлбэл нийслэлийн 132 хорооны 41 хороо нь 10 000 –аас дээш хүн амтай болжээ. Үүнээс:

Баянзүрх дүүрэгт 13 хороо
Сонгинохайрхан дүүрэгт 12 хороо
Баянгол дүүрэгт 8 хороо
Чингэлтэй дүүрэгт 3 хороо
Хан-Уул дүүрэгт 2 хороо
Сүхбаатар дүүрэгт 2 хороо
Багануур дүүрэгт 1 хороо байна.
Иймд хороо байгуулах, өөрчлөх асуудлыг судалж, санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд холбогдох мэргэжлийн байгуулага, дүүргийн Засаг даргын тамгын газар оролцож нийслэлийн Сонгинохайрхан,  Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сүхбаатар, Налайх, Багануур гэсэн 7 дүүрэгт 20 хороо байгуулах тухай саналаа Засаг даргын зөвлөлийн хурал дээр танилцууллаа.  1 хорооны барилга байгууламжийг барихад шаардагдах төсөв 280 сая төгрөг.  Тэгэхээр 20 хорооны байр сав барихад 5,6 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн үг.  Түүнээс гадна хороодод ажиллах ажилтнуудын цалин бусад урсгал зардалд 41 сая төгрөг зарцуулах тооцоо гарч ирж байна.  Санхүүжилтийн энэхүү асуудлыг НИТХ-аар оруулах тухай хөндлөө. 

Нийслэл хотод 20 хороо нэмж байгуулснаар хүн амын тоог тэнцвэржүүлнэ. Энэ арга хэмжээнд 43589 өрхийн 165714 иргэний хаягийн бүртгэлд  өөрчлөлт орох юм.  Байшин сав баригдах хүртэл хугацаанд хорооны нутаг дэвсгэр дээр байрлах орон сууцны байрыг түрээслэж үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болж байна. 1 сарын түрээсийн төлбөр 400 мянга байхаар тооцжээ. 

Засаг даргын зөвлөлийн хурлыг тэргүүлсэн Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр:  Ирэх 2011 онд багтаан  эдгээр хороодыг өөрийн гэсэн байртай болгох асуудлыг эцэслэн шийднэ гэв.  Үүний тулд газрын асуудал, төсөвт өртгийг мухарлаж асуудлыг нэгмөр цэгцлээд Иргэдийн хуралд оруулах учиртайг анхаарууллаа.  Хороо нэмэгдэхтэй зэрэгцэн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн асуудал босч ирнэ.  Эдгээрийн санхүүжилтийн асуудлыг хорооны барилга байгууламжийн дараа дахин эргэж ярилцья гэдэг дээр зөвлөлийн гишүүд санал нэгдлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.