“Ардчилсан хувьсгал – гэрэл зурагт” нээлттэй үзэсгэлэн  өндөр үүдээ өргөлөө
2010.11.11

“Ардчилсан хувьсгал – гэрэл зурагт” нээлттэй үзэсгэлэн өндөр үүдээ өргөлөө

2010 оны 11 сарын 11-ний 11:00 цагт “Ардчилсан хувьсгал гэрэл зурагт”

сэдэвт Ардчиллын түүхэн үйл явдлыг харуулсан гэрэл зургийн  үзэсгэлэн Ардчилсан намын шилэн байрны гаднах талбайд нээлтээ хийлээ. Нээлтэд АН-ын дарга Н.Алтанхуяг болон Ардчилсан хувьсгалын анхдагчдын төлөөлөл оролцож үг хэллээ.an_zurag

 

Нээлттэй үзэсгэлэнд 20 жилийн өмнө 1989 оны 12-р сарын тэсгэм хүйтэн өвөл Монголын ард түмэн энэ хувьсгалыг хэрхэн тэмцэж байсан тэр үеийн дүр зургийг хальснаа буулгасан агшинууд багтсан бөгөөд энэ үзэсгэлэнгээр дамжуулан олон нийтэд тэр дундаа хүүхэд, залуучуудад түүхийг таниулахад оршиж байгаа юм. Ардчилсан хувьсгалын түүхэн үйл явдлуудыг гэрэл зургийн хальснаа буулгасан уран бүтээлчдийн өмнө нь олон нийтэд хүрч байгаагүй түүхэн зургуудыг дэлгэсэн байна. Ардчиллын түүхийг гэрэл зургийн хальснаа буулгасан энэхүү үзэсгэлэн 2010.11.11-17 хооронд буюу нийт 7 хоног үргэлжлэх бөгөөд иргэдэд нээллтэй байх юм. Энэхүү үзэсгэлэнг гэрэл зургийн Гамма агентлаг АН-тай хамтран гаргаж байгаа бөгөөд нэрт гэрэл зурагчин С.Цацралтын олон зургуудаас гадна 21 аймгийн Ардчиллын түүхэн зургууд, архивын материалууд багтаж байгаа юм.

 

АН-ын дарга Н.Алтанхуяг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: “20 жилийн тэртээ идэр ес тачигнасан 12 –р сарын 10 өдөр  Монголчууд өөрчлөлт шинэчлэлийн төлөө тэмцэж байсан. Өнөөдөр тэр л өвлийг санагдуулам хүйтэн хэдий ч бүх зүйлс нь сайнаар өөрчлөгдсөн өнөө үед сайн цагийг авчрахаар тэмцэж явсан түүхээ түүчээлэн энд хүргэж олон нийтэд танилцуулж байгаа нь сайхан хэрэг. Тэр үед манцуйтай хүүгээ тэвэрсэн эцэг эх ч жагсаал цуглаанд оролцож, зураг нь түүх болон үлджээ. Манцуйтай тэр хүү өнөөдөр том эр болсон биз ээ. Тэр хүү энэ зургаа ирж авах боломжийг ч бид дуртайяа олгож байна” гэсэн юм.

 

Ардчилсан Хувьсгалын анхдагчид буюу олны хэлж заншсанаар партизанууд энэ үзэсгэлэнд ирж оролцож байгаа бөгөөд тэд түүхэн агшнийг эргэн хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдлөлөө нууж чадахгүй байгаа нь илт байсан. Ардчилсан намаас өнгөрсөн хугацаанд “Ардчилсан Хувьсгалын 20 жил”-ийн ойн хүрээнд олон ажлуудыг зохион байгуулаад байгаа. Үүний нэг нь энэхүү гэрэл зургийн нээлттэй үзэсгэлэн болж байна. Цаашид 2010 оны 12-р сарын 10-ийг хүртэл олон ажлууд төлөвлөгдсөн бөгөөд нээлттэй үзэсгэлэнд ЕБС, Их, Дээд сургуулийн оюутнуудыг өргөнөөр хамрагдаж түүхэн агшинтай танилцахыг урьж байсан юм.

 

Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд олны анхаарлыг их татаж байгаа бөгөөд тухайн үед том цуглаан, жагсаалд оролцож байсан хүмүүс, тэдний үр хүүхэд аав, ээж, ах, эгчийнхээ зургийг энэ үзэсгэлэнгээс олж харж, зургаа угаалгаж авах боломжтой гэнэ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.