УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Ц.Батбаяр нар Вашингтонд очиж Цөмийн эрчим хүчний салбарын туршлагаас судлажээ
2010.11.12

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Ц.Батбаяр нар Вашингтонд очиж Цөмийн эрчим хүчний салбарын туршлагаас судлажээ

Дэлхийн банкны “Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техник туслалцааны хөтөлбөр”-ийн хүрээнд УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр,  “Монатом”  компаний захирал Р. Бадамдамдин нар Вашингтон хотноо ажиллажээ. 
altangerel_hhhМанай улсын төлөөлөгчид АНУ-ын Эрчим хүчний яамны дэд сайд Даниел Понеман, Цөмийн зохицуулалтын комиссын дарга Григорий Жакско, мөн комиссын Олон улсын хөтөлбөрийн асуудал хариуцсан захирал Маргарет Доане, Америкийн үндэсний уул уурхайн холбооны төлөөллүүдтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Улмаар, тус улсын  цөмийн эрчим хүчний салбар  тухайлбал,  уран олборлох, ашиглах, баяжуулах, түлш үйлдвэрлэх үйл ажиллагаа түүний хууль эрх зүйн зохицуулалт, дүрэм, журам болон тэдгээрийн хэрэгжилт, хяналт шалгалтын чиглэлээр туршлага судласан байна. 

АНУ-ын Цөмийн зохицуулалтын комиссын цөмийн салбарын хуулийг дагаж мөрдөхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцаж, цаашид боловсон хүчнийг бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.