Бэлэн мөнгөө картаар тарааж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжье
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Өмнө нь Засгийн газрын өргөн барьсан төсвийг УИХ буцааж, Засгийн газар дахин боловсруулж оруулж ирээд байгаа юм.
Асуудлыг хэлэлцэх үед З.Энхболд гишүүн “Үнэхээр сонгуулийн амлалтаа биелүүлж бэлэн мөнгө тараах гээд байгаа юм бол тэр мөнгөө картаар тарааж болдоггүй юмуу? тэгээд картаараа монголд үйлдвэрлэсэн бараа авдаг, банканд зээлээ төлдөг, эсвэл жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн авдаг ийм хязгаарлалтуудыг тавихгүй бол архины үйлдвэрүүдийг дэмжсэн ажил болоод байна хэмээн” санал хэллээ. Үүнийг сангийн сайд бодууштай санал байна. Бусад улсуудад талон тараах явдал байдаг гэдгийг хэлсэн юм.
О.Батзаяа