Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордоос ард иргэд баялгийн үр өгөөж хүртэнэ
Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасан "газрын хэвлий дэх баялаг ард түмний мэдэлд байна" гэсэн суурь зарчмыг бодит ажил болгохоор “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг 2024 онд баталсан.
Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордод үйл ажиллагаа явуулж буй “Ачит Ихт”, “Зэс Эрдэнийн Хувь”, “Эрдмин” компанитай уулзаж санал солилцлоо.Компаниуд Засгийн газрын бодлогыг бүрэн дэмжиж, хэлэлцээрт орж, иргэн бүрд үр өгөөж нь очих механизмын хэрэгжилтэд хамтран ажиллахаа илэрхийллээ.Стратегийн болон үүсмэл ордын ашиг хүртэгч нь цөөнх бус, нийт ард түмэн байх ёстой.


Холбоотой мэдээ
2025.04.28
2025.04.25
2025.04.24