Баялагтаа эзэн Монголчууд үр өгөөжөө хамгийн тохиромжтой хэлбэрээр хүртэж, эдлэх ёстой эрхээ эдэлнэ
2025.05.01

Баялагтаа эзэн Монголчууд үр өгөөжөө хамгийн тохиромжтой хэлбэрээр хүртэж, эдлэх ёстой эрхээ эдэлнэ

Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордуудад үйл ажиллагаа явуулдаг "АЧИТ ИХТ", "ЭРДМИН", "ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ" компанийн үйлдвэрүүдэд ажиллалаа.

Компанийн удирдлага, инженер, ажилтнууд бүгд Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлж байгалийн баялгийн үр өгөөжийг түмэн олондоо хүртээх нь зөв гэдэгт санал нэгдэж байна. Холбогдох хэлэлцээрт саналуудаа бэлдсэн гэдгээ илэрхийллээ. Хэлэлцээрийн баг ажилдаа орж баялгийн өгөөж нь иргэн бүрд баталгаатай оногдох, үйлдвэрүүд ч тогтвортой ажиллах эрүүл саруул арга замыг эрэлхийлж байна.Баялагтаа эзэн Монголчууд үр өгөөжөө хамгийн тохиромжтой хэлбэрээр хүртэж, эдлэх ёстой эрхээ эдэлнэ.