Ерөнхийлөгчийн цалинг нэмэхгүй боллоо
2010.11.17

Ерөнхийлөгчийн цалинг нэмэхгүй боллоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 2010 оны аравдугаар сарын 27-ны өдрийн 50 дугаар тогтоолын хавсралтын нэг дэez_horooх хэсгийн ТӨ-1-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг УИХ-ын 2010 оны өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-аас гаргах тогтоолын төслийг байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин танилцуулав. Тогтоолын төсөлд Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 2010 оны аравдугаар сарын 27-ны өдрийн 50 дугаар тогтоолын хавсралтын нэг дэх хэсгийг 1 095 720 төгрөг болгож өөрчлөхөөр тусгажээ. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн бусад албан хаагчдын адил 30 хувиар нэмэгдсэн биш хуучин цалингаа авах юм байна.

Тогтоолыг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан өдрөөс дагаж мөрдөх юм. Байнгын хорооны гишүүд тогтоолын төслийг зуун хувь дэмжлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.