Дэлхийн банк манай улсын ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ
2025.04.09

Дэлхийн банк манай улсын ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ

Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр  /2025.04.08/ Дэлхийн банкны Хятад, Монгол болон Солонгос Улс хариуцсан захирал Мара К.Уорвик болон Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй төслүүдийн явц, шинээр хэрэгжүүлэх төслүүдийн ач холбогдол болоод Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хөгжлийн тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцлоо.
Энэ хүрээнд хатагтай Мара К.Уорвик Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв.