Тавдугаар цахилгаан станц хаана баригдах нь тодорхойгүй байна
2010.11.18

Тавдугаар цахилгаан станц хаана баригдах нь тодорхойгүй байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Түлш эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. ez_horoo

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 10 гаруй гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гарч, уг асуудлыг удтал судалсны эцэст эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг барих, цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг УИХ-ын тогтоол гарган зохицуулах саналыг боловсруулжээ.

Р.Раш гишүүн хэлэхдээ хэрэглэгчдийн нуруун дээр хүнд ачаа бага үүрүүлэх ямар ямар эх үүсвэр, боломж байгааг судалж, мэргэжил болон салбар талаас нь бус, улсын ирээдүйг бодолцож, хэрэглэгч талаас нь, нийгэм талаас нь түлхүү анхаарах хэрэгтэйг хэлсэн. УИХ-ын дэд дарга Г.Батхүү, тавдугаар эх үүсвэрээ хаана барих нь нь ашигтай, гарсан дулааныг хэрхэх, ямар нүүрс тохирох вэ гэх мэт олон төрлийн судалгаан дээр суурилж, станцыг баригдах эсэх нь шийдэгдэж, бизнесийнхээ зарчмаар шийдвэрлээд явах байх. Шаардлагатай бол тав дахь цахилгаан станцыг барих тухай асуудал яригдах байх.

Хэрэглэгчдийн төлбөрийн чадварт тохируулж цахилгааны үнийг өөрчилж шатлалтай болгоно гэсэн заалт байна. Аливаа орны эдийн засагт нөлөө бүхий гол салбаруудын асуудлыг шийдэхдээ тухайн хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөсөн хүн их орлого олж, түүний хирээр хэрэглэсэн хэмжээндээ бодитой үнийг төлөх бодлого явуулдаг. Түүнээс биш чи ядуу учраас чамайг дэмжинэ, хөнгөлттэй үнээр үйлчилгээ үзүүлнэ гэж болохгүй. Тиймд шатлал гэсэн заалтын хэрэг байна уу гэлээ. Мөн Эдийн засгийн байнгын хорооны зарим гишүүн Засгийн газраас аль эрт шийдсэн тавдугаар цахилгаан станцын асуудлыг УИХ-ын тогтоолоор шийдэх нь хир оновчтой вэ гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлж байв.

Одоогийн байдлаар тавдугаар цахилгаан станцыг хаана барихаа шийдээгүй байгаа. Анх Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт орших Улиастайн гүүрний ойролцоо барихаар шийдвэрлэн, газрыг нь хотын захиргаанаас шийдэж өгсөн хэдий ч ундны усны эх үүсвэрийн асуудал сөхөгдсөн байна. Тиймээс уг станцыг Багануурын уурхайг түшиглэн барьж болохын дээр ТЭЦ-3 цахилгаан станцын дэргэд барих хувилбарыг дэвшүүлээд байгаа юм. Азийн хөгжлийн банкнаас 2 сая орчим ам.долларын санхүүжилтээр техник эдийн засгийн үндэслэлийн болон байршлын судалгаа хийж байгаа бөгөөд ирэх оны хоёрдугаар сарын эхээр хариуг гаргана гэж салбарын сайд танилцууллаа. Түүнчлэн УИХ-ын тогтоолд дурдсан бас нэгэн асуудал цахилгаан эрчим хүчний үнэ ханш байсан. Өнөөдөр улсын хэмжээнд 340 мянган ахуйн хэрэглэгч байгаагийн 64 хувь нь сард 150 кв/ц-аас бага цахилгаан хэрэглэдэг судалгаа бий. Тиймээс эдгээр бага хэмжээний хэрэглэгчдийн үнэ ханшийг хэвээр үлдээн бусдынх нь үнийг чөлөөлөх талаар тогтоолын төсөлд дурдсаныг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.