П.Алтангэрэл: Төсөвтэй зэрэгцүүлэн татвараар оролдож болохгүй шүү дээ
2010.11.19

П.Алтангэрэл: Төсөвтэй зэрэгцүүлэн татвараар оролдож болохгүй шүү дээ

УИХ-ын нэгдсэн чуулганаар холбогдох байнгын хороод Эрдэнэсийн сангийн болон Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэнийг дэмжлээ. Мөн 2011 оны төсөвтэй холбоотой дагалдах хуулиудыг хэлэлцэх эсэхийг шийдсэн юм. Харин өнөөдөр Ардчилсан нам ҮЗХ-ны хуралuih_vip76_mnдаантай тул нэгдсэн чуулган хуралдахгүй гэж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл мэдэгдсэн. Хэлэлцсэн асуудал дотроос Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, үүн дотроос автомашины онцгой албан татварын асуудалд ихээхэн ач холбогдол өгч байлаа. Тухайлбал,

П.Атгангэрэл: Ер нь аливаа орчинтой байх хэрэгтэй. Ойр ойрхон татварын тухай .хуульд өөрчлөлт оруулах нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна. Автомашины онцгой албан татварыг нэмнэ гэсний сургаар, техникийн захуудад аль хэдийнэ машин, сэлбэгийн үнэ өсчихсөн байна. Төсөв хэлэлцэх үеэр татварын асуудал хэлэлцэх нь буруу шүү дээ. Бид энэ тухай хэлэлцэж хэлэлцчихээд татвар нэмэхээ больчихвол зах дээр байгаа үнэ  өссөн машиныг хэн хариуцах юм бэ. Хэн тэр үнийг нь буулгах юм. Нөгөө талаас татварт өөрчлөлт оруулахын тулд хийсэн нарийн тооцоо судалгаа гэж юм байна уу. Манайд байгаа машины хэдэн хувь нь хуучин машин байна, хэдэн хувь нь шинэ машин худалдаж авдаг юм. Мөн хэд нь нэгээс гурван жил явсан, хэд нь долоогоос есөн жил, түүнээс илүү явсан бэ гэдгийг гаргаж ирэх хэрэгтэй биз дээ. Гуравдугаарт манайд тансаг хэрэглээний татвар гэж байдаг юм уу. Одоо олон жил явсан машинд их татвар ногдуулна гэсэн. Ингэхээр энэ татвар чинь баян чинээлэг, тансаг хэрэглээтэй хүмүүсийг татвараас нь чөлөөлөөд байгаа байхгүй юу.

 

С.Баярцогт: Манай оронд тансаг хэрэглээний тухай хууль гэж байхгүй. Бид энэ талаар нэлээд судалгаа хийж байгаа. Гэхдээ Тансаг хэрэглээний тухай хуультай байсан дэлхийн ихэнхи орнууд учир дутагдалтай гээд хүчингүй болгосон юм билээ. Хоёрдугаарт Монголд ЗО6,3  мянган тээврийн хэрэгсэл байдаг. Үүнээс 265 мянга нь автомашин. Түүний 69.5 хувь нь суудлын тэрэг байгаа. Гэтэл суудлын тэрэгнүүдийн 80 гаруй хувь нь долоогоос дээш жил явсан байгаа юм. Ер нь арваас дээш жил явсан машинуудын татварыг л хоёр дахин нэмж байгаа юм. Энэ байдлаараа машин орж ирсээр байвал 2015 онд манай орон 25 мянган машинтай болно. Тэгээд 15 мянга нь нийслэлд хөдөлгөөнд оролцох болно.

Ц.Батбаяр: С.Баярцогтын энэ үлгэрт хэдий болтол итгэж явах юм. Сүүлийн гурван жил С.Баярцог тиймэрхүү үлгэр ярилаа. Хүмүүсийн амьдрал сайн сайхан болох бол болохоор л боллоо шүү дээ. Автомашины онцгой татварыг нэмчихвэл мэдээж машины тоо цөөрнө. Тэгэхээр нийтийн тээврийн асуудлыг яаж шийдэх гэж байна. Автобус унааны тоог бас л нэмэх хэрэгтэй болох байх. Дээрээс нь бид ингэж жижиг сажиг зүйлтэй орооцолдож хэлэлцэж суумааргүй байна.Түүний оронд томоохон аж ахуйн нэгжүүд улсад хэчнээн төгрөгийн татвар төлдөг юм.

"Оюутолгой",Тавантолгойгоос төсөвт хэдэнтөгрөгийн орлого орох юм. Архи,спиртийн том том үйлдвэрүүдээсхэчнээн төгрөг ирэх юм. Үүнээсгадна нохойд барьдаг мод шиг хаасайгүй явдаг онцгой байдлынханд2.0 тэрбум төгрөг өгөх саналтайбайсан Төрийн байгуулалтынбайнгын хороо хэлэлцээд унагачихсан. Арилжааны банкууд алт барьцаалж зээл олгох, алт хадгалахыг хуулиар хориглочихсон байна. Ингэхээр нөгөө алтны компаниуд чинь зээл авч үйл ажиллагаагаа явуулж чадахаа больчихно. Энэ мэтийн том асуудлуудаа яръя л даа.

Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж: Ер нь алтны үйлдвэрлэл зээл дээр л тогтдог шүү дээ. Гэтэл арилжааны банкуудын алт хадгалах, борлуулах, барьцаалж зээл олгох эрхийг хаачихаар үнэхээр алтны компаниуд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно. Энэ талаар Монголбанкнаас ч санал аваагүй. Тэгээд ч ийм хууль баталчихвал алтны тушаалт буурах нь тодорхой. Өнгөрсөн жил 45 тонн алт Монголбанкинд тушаасны 35 тонныг арилжааны банкууд өгсөн. Одоо алт тушаадаг нэг чухал сувгаа хаах гэж байна л даа.

С.Баярцогт: Аливаа татвар ямар нэг байдлаар зохистой, зохисгүй хүлээлт үүсгэдэг. Алтны хувьд энэ жил зохисгүй хүлээлт үүсгэж байгаа боловч ирэх оны төсөвт Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж, зохистой хүлээлт болох юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.