АН-ын ҮЗХ хамтарсан Засгийн газраас гарах шийдвэр гаргавал яах вэ? /байр суурь/
Өнөөдөр АН-ын ҮЗХ хуралдана. Зарим гишүүд нь хамтарсан Засгийн газраас АН гарах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Үүнд ҮЗХ хариулт өгөх юм. Харин хамтарч төр барилцаж байгаа МАН-ын гишүүдэд АН-ын ҮЗХ хамтарсан Засгийн газраас гарах шийдвэр гаргавал яах вэ гэсэн асуулт тавьсан юм.
Ж.Энхбаяр Дангаараа төр барих эрх одоо ч нээлттэй
-Улс лтөрийн намын эрх барих дээд байгууллага нь улс төрийн шийдвэр гарсан нөхцөлд түүнийг нь биелүүлэх үүргийг тухайн намын бүлэг хүлээнэ. Хэрэв АН-ын ҮЗХ шийдвэрээ гаргаад хамтарсан Засгийн газраас гарах ёстой гэх юм бол МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлээд явах боловсон хүчний ч, эрх зүйн ч бүх боломж нээлттэй байгаа. Өмнө нь хийж байсан ажлын үр дүн нь Монголын түүхэнд хамтарсан Засгийн газрын л ажил байх болно. Алдаа, оноог нь, үр дүнг нь ч хамтдаа үүрэлцэх болно.
Ц.Цэнгэл:АН Засгийн газраасгарна гэж юу л бол
-АН-ын ҮЗХ-ны хурлаар гишүүдийнх нь санал юу гэж гарах юм, түүнээс хамааран шийдвэр гарах байх. Хэрвээ хамтарсан Засгийн газраас гарна гэвэл өмнө нь гаргасан шийдвэрээ АН цуцлах болно. Цуцалсан тохиолдолд манай нам ачааны хүндийг үүрч явж байгаатйн хувьд өөрсдөө Засийн газраа эмхлэн байгуулна. Манай нам төрийн механизмыг нэг цаг, минут ч зогсоохгүйн тулд бололцоотой бүх арга хэмжээг яаралтай авна. Өөр арга ч байхгүй. Улс орны эдийн засгийн хөгжилтэй холбоотой асуудлууд, ялангуяа төсөв хэлэлцэж байгаа онцгой үед их том асуудал үүснэ шүү дээ. Гэх-дээ яг ийм үед АН хамтарсан Застийн газраас гарна гэдэг юу л бол доо. Хэрэв тэгвэл хүнээр зүйрлэвэл жудаггүй л явдал болох байх. Гэхдээ ямар ч шийдвэр гарч магадгүй. АН хамтарсан Засгийн газраас гараад явчихлаа гэхэд МАН гундаад сүйд болохгүй, дор нь зохион байгуулалтын ажилдаа орно.