2010.11.19
Шүлхий хаалга тогшлоо
Урьд шөнө холбогдох байгуулагуудад Говь-сүмбэр аймагт шүлхий өвчин гарсан байж болзошгүй тухай мэдээ ирсэн байна. Энэ нь шүлхий өвчин Улаанбаатар хотын хаалгыг тогшиж байна гэсэн үг. Иймд маш богино хугацаанд нийслэлийн малыг вакцинжуулах тухай яриа НОК-ийн хурал дээр өрнөлөө.
ОХУ-аас шүлхийн вакцин авах талаар ярьж байсан ч одоо болтол ирээгүй байна. Харин Франц Улсын шашны байгуулага 200 мянган тун вакцин нийлүүлснийг нийслэлийн 5 дүүргийн малд нэн даруй тарихаар тогтлоо. Эхний удаад Багануур, Багахангай, Хан-уул дүүрэг болон мал ихтэй дүүрэг болох Сонгинохайрхан, Налайхын малыг вакцинцуулахаар шийдлээ. Энэ ажилд дүүргийн засаг даргын тамгын газар, дүүргийн мал эмнэлэг, онцгой байдлын алба хяналт тавина. Багахангайд мал эмнэлгийн үйлчилгээ явуулах эрх бүхий нэг байгуулага бусдад нь тус бүр 3 байгуулага бий. Тэдгээрээр шүлхийн тарилгыг хийлгэхээр болж байна. Нэгэнтээ энэ өвчин хяналтаас гарч эхэлж буй болохоор ХААИС-ийн малын эмчийн ангийн оюутнуудыг онцгой байдлын хуулийн дагуу дайчлах тухай асуудал хөндөгдлөө. Шүлхий өвчний вирус хүйтэнд тэсвэртэй, хүйтний улиралд тархалт нь ихэсдэг болохоор нэн даруй яаралтай арга хэмжээ авах юм. Өнөөдөр үдээс хойш 14 цагаас Нийслэлийн мал эмнэлгийн газар 5 дүүрэгт хуваарилалт хийж 200,0 тун вакциныг тараана. НЗД-ын баталж өгсөн 85 сая төгрөгийн үнэ бүхий ОХУ-аас ирэх вакциныг үлдсэн дүүргүүдийн малд дараа нь тарих юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.