2010.11.19

Хүн ам, орон сууцны тооллогын хяналтын тооллого явагдаж байна

Хүн ам, орон сууцны тооллогын үнэлгээг тооллогын явцын хяналт, хяналтын тооллогын дүнд үндэслэн хийдэг.

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн комисс, Статистикийн хэлтсээс 2010 оны 4 дүгээр сард “Хүн ам, орон сууцны хяналтын тооллого явуулах” үйл ажиллагааны гарын авлагыг бэлтгэж гаргасан.
НҮБ-аас гишүүн орнууддаа мөрдөж ажиллахыг зөвлөмж болгосон дээрх гарын авлагын дагуу манай улсад Хүн ам, орон сууцны хяналтын тооллогыг 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 08 цагаас 11 дүгээр сарын 21-ний өдрийн 24 цаг хүртэл хугацаанд зохион байгууж байна.

Хяналтын тооллого нь бие даасан, хараат бус үнэлгээний гол арга юм. Хяналтын тооллогоор хүн ам, өрхийг тоолох гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй түүврийн аргаар сонгосон тооллогын нутаг дэвсгэрийн нэгжид

1) Оршин суугаа Монгол Улсын иргэн;
2) Монгол Улсын нутаг дэвсгэрт 183 хоногоос дээш хугацаатай оршин сууж байгаа болон оршин суухаар эрх бvхий байгууллагаас зөвшөөрөл авсан гадаадын харьяат иргэн, харьяалалгvй хvнийг дахин тоолох үйл ажиллагаа юм.

Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь үндсэн тооллогын хамралт, мэдээллийн чанарт үнэлгээ өгөхөд чиглэгдэнэ.

Хяналтын тооллогод бүх аймаг, нийслэлийн дүүргүүд хамрагдах бөгөөд тэдгээрээс тодорхой тооны баг, хорооны нутаг дэвсгэрт түүвэр судалгааны аргаар хяналтын тооллогын мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулж байна.

Иймд иргэд Та бүхэн тоологчдыг дахин дахин орж ирлээ гэж түвэгшээхгүй хяналтын тоологод хамрагдаж, манай ажилд ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлэх учиртайг сайн ойлгоно гэж найдаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.