2010.11.24

Бичил зээлийг санхүүжүүлэхэд зориулан 1 тэрбум төгрөг олгов

ХХААХҮ-ийн Сайдын 2010 оны төсвийн багцад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан улсын төсвийн санхүүжилтээс нийслэл Улаанбаатар хотод олгогдох бичил зээлийн санхүүжилтэд зориулан 1 тэрбум төгрөгийн зээлжих эрх олголоо. Энэхүү эрхийн гэрчилгээг өнөөдөр тус яамны сайд хотын удирдлагуудад гардуулсан байна.

2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”, “Төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй жижиг, дунд бичил бизнес эрхлэгчдийн гаргасан санал санаачлагыг дэмжих үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, санал дүгнэлт зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий “Нийслэлийн жижиг, бичил бизнесийн хөгжлийг дэмжих зөвлөл”-ийг байгуулсан. Дээрхи санхүүжилтийг тус зөвлөлөөр дамжуулан бичил бизнес эрхлэгчдэд олгох юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.