Шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг боловсрууллаа
2010.11.24

Шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг боловсрууллаа

ХХААХҮ-ийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хооронд байгуулсан хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд Арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэл/ТЭЗҮ/-ийг боловсруулахаар заасны дагуу одоо ажиллаж байгаа болон шинээр байгуулах цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусаад байна.gol_tuul01

Одоо ажиллаж буй арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал усыг цэвэрлэдэг гол газар болох “Харгиа” нийслэлийн өмчит улсын үйлдвэрийн газарт хийх техник, технологийн шинэчлэлийн болон арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн шинэ суурьшлын бүсэд байгуулах цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг ХХААХҮ-ийн сайд Ж.Бадамжунай өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдод хүлээлгэн өглөө.


Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос ноолуур болосруулах анхан шатны үйлдвэрүүдийг хотын төвлөрсөн хэсгээс гаргаж, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмээлт уулын хөндийд байршуулахаар болсон. Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр анхан шатны үйлдвэрлэлийн зориулалтаар 50 га, цэвэрэлэх байгууламжийн зориулалтаар 3 га, үйлдвэрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Эмээлт уулын зүүн хөндийд 3,5 га газрыг тус тус олгохоор шийдвэрлээд байгаа.

НИТХ-ын тогтоолоор “Харгиа” цэвэрлэх байгууламжид хийх технологийн шинэчлэлтийн эхний шатанд шаардлагатай байгаа хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсний дагуу 1,740,0 сая төгрөгийг холбогдох хууль журамд нийцүүлэн өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.