Маргааныг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх боломжтой гэж Монгол Улс үзэж байгаагаа мэдэгдлээ
2010.11.25

Маргааныг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх боломжтой гэж Монгол Улс үзэж байгаагаа мэдэгдлээ

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН МЭДЭГДЭЛ

2010 оны 11 дүгээр сарын 23-нд Шар тэнгист артиллерийн буудалцаан болж хүний амь үрэгдэж, эд материалын хохирол учирсанд Монгол Улс гүнээ харамсаж байна. Солонгосын хойгт болон бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хадгалах, хангах үүднээс талууд үүссэн маргааныг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх боломжтой гэж Монгол Улс үзэж байна.

Енпен арал болон БНСУ-д аж төрж буй монгол иргэдэд БНСУ-ын Засгийн газар анхаарал тавьж буйд Монгол Улсын Засгийн газар талархаж байна.   

2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.