
БНБУ-ын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БНБУ-ын Засгийн газрын даргын орлогч дарга, Эдийн засгийн сайд Кочетова Екатерина Николаевна, БНБУ-ын Засгийн газрын даргын орлогч, Эрүүл мэндийн сайд Лудупова Евгения Юрьевна, БНБУ-ын Монгол Улстай харилцах асуудал хариуцсан сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевич, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Улаан-Үд хот дахь төлөөлөгч Пономарева Александра Ивановна, Улаан-Үд хотын дарга Шутенков Игорь Юрьевич, Улаан-Үд хотын хурлын дарга Бальжинимаев Чимит Валерьевич, БНБУ-ын Тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга Раднаев Владимир Владимирович нар оролцлоо. Талууд цаашдын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр болон барилга, авто замын бүтээн байгуулалт, боловсрол, шинжлэх ухаан, эдийн засаг, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах хэлэлцээр өрнүүллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монгол Улс, ОХУ хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Ялангуяа Улаанбаатар хот, Улаан-Үд хотуудын хооронд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд таатай байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хөгжлийн шинэ түвшинд хүрэх 24 мега төслийг хэрэгжүүлж эхэлсэн талаар нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулав.