Төрийн жинхэнэ албан хаагчид тангарагаа өргөлөө
2010.11.25

Төрийн жинхэнэ албан хаагчид тангарагаа өргөлөө

Нийслэлийн төр захиргааны байгууллагын 330 албан хаагч   төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өнөөдөр өргөлөө. Төрийн сүлдэндээ tangarag_11мэхийн ёсолж, төр түмнийхээ өмнө үүрэг хүлээсэн жинхэнэ албан хаагчдыг амины ажлаа ардаа, албаны ажлаа урдаа тавьж ажиллахыг хотын  удирдлагууд хүсч байв. Улс тунхагласны ойн баярын өдөр тангаргаа өргөсөн албан хаагчид  өнгөрсөн хавар болсон төрийн албаны шалгалтанд өрсөлдөн 5000 гаруй хүнээс шалгарчээ. Тодруулж хэлбэл төрийн албанд ажиллах өндөр босгыг бүрэн хангасан албан хаагчид юм. Төрийн гэх энэ тодотголыг өндөр үүрэг хариуцлага ямагт дагадаг шүү гэдгийг хотын дарга онцолж байлаа.

Тангараг өргөлөө гээд төрийн албанд мөнхөд ажиллана гэсэн үг биш. Гол нь хариуцлагатай ажиллах ёстойг захилаа. Нийслэлийн хувьд  төрийн захиргааны мэргэжилтнүүд нь 1995 оноос эхэлж төрийн албан хаагчийн тангараг өргөж эхэлсэн байна. Энэ удаад нийслэлийн  харьяа 19 газар, хэлтсийн мэргэжилтнүүд тангаргаа өргөсөн юм. Өргөсөн тангаргаасаа няцвал төрийн өмнө хариуцлага хүлээнэ гэж тангарагласан албан хаагчид ёсзүйн хэм хэмжээг чанд сахин ажиллана гэдгээ  мэдэгдэв.  Сая гаруй хүнтэй их хотын иргэдэд төрийн үйлчилгээ хүргэх  жинхэнэ албан хаагчид бүтээн байгуулалт, шинэ хөгжлийг түчээлэн ажиллах учиртай. Ийнхүү нийслэл хотын төр захиргааны байгууллага 330 албан хаагчаа жинхэнэ ёсоор баталгаажуулан авлаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.