2010.11.26
Нийтлэлдээ залруулга гаргаж өгөхийг хүслээ
“Монголын мэдээ” сонины 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн № 234( 3063)-д “Айлчлал будаа болж, Сү.Батболд булайгаа чирэв” хэмээх нийтлэл гарчээ. Тус нийтлэлд гарсан баримтууд эхнээсээ авахуулаад худал мэдээлэлтэй байна.
Монгол улсын Ерөнхий сайдын айлчлал нь өөр шалтгаантайгаар хойшлогдож байгааг албан ёсоор мэдэгдсэн билээ. Монгол улсын 2011 оны нэгдсэн төсвийн төслийг ирэх сарын 1-нээс өмнө УИХ батлах шаардлагатай байгаа бөгөөд энэ үеэр Ерөнхий сайд өөрийн биеэр УИХ-ын чуулганд оролцох ёстой юм. Манай талаас хамаарсан ийм шалтгааны улмаас Их Британид хийх Ерөнхий сайдын айлчлал хойшилж байгааг удаа дараа мэдээлсээр байтал уг мэдээллийг гуйвуулж, өөрөөр тайлбарлаж байгаад харамсч байна. Мөн энэхүү нийтлэлд хоёр орны харилцаанд сэв суулгаж мэдэх ч зүйлүүд дурьдагджээ. Дашрамд хэлэхэд, Ерөнхий сайдыг дагалдан явах бүх хүмүүст Их Британи улс виз олгосон болно. Тиймээс энэ нийтлэлдээ залруулга гаргаж өгөхийг хүсье.

Гадаад харилцааны яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.