Д.Сосорбарам, Б.Цэнддоо нарын бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
2010.11.29

Д.Сосорбарам, Б.Цэнддоо нарын бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган 2010 оны төрийн шагналын эздийг тодрууллаа. Монголын төрт ёсны түүх, уламжлалыг тод дүрслэн харуулсан "Атга нөж" жүжгийн Чингис хааны дүр, хоосон чанарыг онох оюун билгийн охь - "Үлэмжийн чанар" концерт зэргийг бүтээж, олон жилийн тууштай хөдөлмөр, зүтгэлээрээ оюун санааны эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг төлөвшүүлэхэд оруулж ирсэн хувь нэмрийг нь үнэлж Догмидын Сосорбарам болон,

Суурин соёл иргэншил, хотжилт2010-11-29medee_big түүнээс үүдсэн нийгмийн оюун санааны өөрчлөлтийн түүхийг анх удаа судалгаан дээр түшиглэн уран сайхнаар илэрхийлсэн "Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин" бүтээл, мөн "Ерээд оны Тунгалаг тамир", "Төрийн чих", "Хаврын 17 зочин" зэрэг зохиол бүтээлүүдээрээ орчин үеийн нийтлэлийн төрлийг шинэ хэлбэр агуулгаар баяжуулж, оюун санааны эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг төлөвшүүлэхэд оруулж ирсэн хувь нэмрийг нь үнэлж   Бямбажавын Цэнддоо нарт 2010 оны Төрийн шагналыг хүртээлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн шагналыг нь өнөөдөр гардуулсныхаа дараа хэлэхдээ “Догмидын Сосорбарам, Бямбажавын Цэнддоо нар бол монгол түмний оюун санааны эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг төлөвшүүлэхэд үнэт хувь нэмэр оруулсан хүмүүс. Бас төр засгийн бодлогоор биш зүрх сэтгэлээрээ, сэтгэлийнхээ дуудлагаар уран бүтээлээ туурвиж ирсэн хүмүүс. Та нар бүтээлээрээ төрийн шагнал хүрлээ. Монголын ард түмний болон өөрийн нэрийн өмнөөс баяр хүргэе” гэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.