2010.11.30
Дүүргийн Засаг дарга нар тайлангаа тавив
2010 онд хот тохижилтын чиглэлээр дүүргүүдэд хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл 2011 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа Дүүргийн Засаг дарга нар өнөөдөр тайлагналаа. Тайлан тавих энэ уулзалтын салхийг Баянгол дүүрэг хагалав.
Нийслэлийн засаг даргаас эрх шилжүүлсэн 200 сая төгрөгөөр “Чингүнжав”-ын гудамжны замын 2 талын зурвас хэсэгт мөн “Энэбишийн өргөн чөлөө”, “Ард Аюуш”-ийн гудамжинд тохижилт хийгдсэн гэв. Ирэх онд Баянгол дүүрэгт хийгдэх төсвийн төсөөллөө танилцуулахдаа 18-р хороо буюу Парадоксийн хажуу талын уруудсан замд иж бүрэн ногоон байгууламж барина гэлээ. Уг газрыг “Эко констракшн” компани барилга барихаар авсан байсныг Хотын даргын захирамжаар хүчингүй болгожээ. Ингээд иргэдэд зориулсан амралт чөлөөт цагийн төв бүхий ногоон байгуулмжтай болгоно гэж төлөвлөжээ. Мөн хүүхэд залууст зориулсан сагсан бөмбөгийн 4 талбайг 1, 7, 15, 17 гэсэн 4 хороондоо нэмж байгуулна гэж хэлэв. Ирэх онд хийгдэх том ажлын нэг нь “Ард Аюуш”-ийн гудамж буюу Гэмтлийн эмнэлгээс Саппорагийн тойрог хүртэл уруудах 2,9 км замд тохижилтын ажил үргэлжлүүлэх явдал гэж байна. Энэ жил 100 сая төгрөг зарцуулсан энэ ажилд ирэх жил мөн 100 гаран сая төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгцээтэй гэнэ. Энэ мөнгөөр явган хүний зам тавьж, сүүдрэвч сандал, усан оргилуур бүхий усан толио байгуулах зураг гаргажээ. Төмөр замын вокзалаас Төмөр замын дээд сургууль хүртэлхи гудмыг “Магсаржавын гудамж” гэж нэрлэдэг. Тус гудманд хөрс хуулж, ногоон байгууламж барих шаардлага байгааг хэллээ. Хотын даргын зүгээс дүүргүүдэд хот тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр олгох 1 тэрбум төгрөгөөр Баянгол дүүрэг дээрхи ажлуудыг хийж гүйцэтгэхээр яригдлаа.
Баянзүрх дүүрэг 26 цэцэрлэг, 19 сургуультай. Сургууль цэцэрлэгийн гадна талбайг тохижуулж өгөөч гэсэн хүсэлт байнга ирдэг тул ирэх онд энэ ажлыг хийх боломжийг лавлав. Хотын дарга дээр дурьдсан ажлуудыг нь хийх бололцоотой ажил байна гэж хэллээ. Энэ үеэрээ дүүргийн дарга нарыг чихэнд чимэгтэй мэдээгээр баярлуулсан. Энэ нь ирэх жилээс Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт усан спортын төв, мөсөн гулгуурын талбай байгуулах тухай мэдээ байлаа. Хотоос хөрөнгийг нь шийдэж өгнө. Харин дүүргүүдэд эхний удаад мөсөн гулгуурын талбай байгуулах уу, аль эсвэл усан спортын төв бариулах уу гэдэг саналаа өгөөрэй гэлээ. 2011 онд дүүрэг бүрт 1 тэрбум төгрөгөөр тохижилт бүтээн байгуулалтын ажил хийх энэ хөрөнгө оруулалт дотор боловсон 00 багтаж буй. Дүүрэг бүрт долоон ширхэг 00 өгөх юм.
Мөн энэ үеэрээ татвар төлөгчдийн халааснаас гарч буй 1 төгрөг бүрийн араас нэхэл хатуутай явна шүү гэдэг алдарт үгээ хэлэхээ мартсангүй. Ирэх оны хувьд ногоон байгууламж, даацтай бичил цэцэрлэг, явган хүний замд анхаарна. Хотын даргын зүгээс тавьж буй бас нэг санал нь жилийн 4 улиралд 24 цагийн турш гадаа ажилладаг ТҮК-ийн ажилчдын цалинг нэмэх явдал гэлээ. Ийм шийдвэр гаргахын тулд дүүрэгт бүрт 200-320 сая төгрөг нэмж хуваарилах ёстой. Энэ ажлыг ямар ч байсан хийнэ гэдгээ дүүргийн Засаг даргад дуулгасан. Хэдий төсөв хүнд ч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хөрөнгө нэмэх ёстой гэдгийг онцлов. Одоо хуваарилж буй мөнгө нь 800 сая төгрөг байдаг юм байна. Утаагүй Улаанбаатар болохын тулд дор хаяж 500 яндан буюу 500 айлыг хотын төв хэсгээс нүүлгэх төлөвлөгөө бий гэдгээ цухуйлгалаа.
Баянгол дүүрэг
Тус дүүрэг өнгөрч буй 2010 онд 7, 15-р хорооны барилгыг ашиглалтанд шинээр оруулж, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс шинэ байранд төвхнөжээ. Нийтдээ 3,8 мянган метр талбайтай “Ард Аюуш”-ийн гудамжны тохижилтын ажлыг эхлүүлснээ дуулгалаа. Хүүхэд залуус болон ахмад настнуудын чөлөөт цагт зориулж орон сууцны байрнуудын гадаа 17 хороонд 17 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ. Энэ ажил иргэдийн зүгээс маш их талархал хүлээсэн гэдгийг Засаг дарга нь онцоллоо. Сагсан бөмбөгийн талбайн 7 нь зориулалтын зөөлөвчтэй талбай байсан бол 12 –ыг нь бетонон хавтангаар хийсэн байна.Нийслэлийн засаг даргаас эрх шилжүүлсэн 200 сая төгрөгөөр “Чингүнжав”-ын гудамжны замын 2 талын зурвас хэсэгт мөн “Энэбишийн өргөн чөлөө”, “Ард Аюуш”-ийн гудамжинд тохижилт хийгдсэн гэв. Ирэх онд Баянгол дүүрэгт хийгдэх төсвийн төсөөллөө танилцуулахдаа 18-р хороо буюу Парадоксийн хажуу талын уруудсан замд иж бүрэн ногоон байгууламж барина гэлээ. Уг газрыг “Эко констракшн” компани барилга барихаар авсан байсныг Хотын даргын захирамжаар хүчингүй болгожээ. Ингээд иргэдэд зориулсан амралт чөлөөт цагийн төв бүхий ногоон байгуулмжтай болгоно гэж төлөвлөжээ. Мөн хүүхэд залууст зориулсан сагсан бөмбөгийн 4 талбайг 1, 7, 15, 17 гэсэн 4 хороондоо нэмж байгуулна гэж хэлэв. Ирэх онд хийгдэх том ажлын нэг нь “Ард Аюуш”-ийн гудамж буюу Гэмтлийн эмнэлгээс Саппорагийн тойрог хүртэл уруудах 2,9 км замд тохижилтын ажил үргэлжлүүлэх явдал гэж байна. Энэ жил 100 сая төгрөг зарцуулсан энэ ажилд ирэх жил мөн 100 гаран сая төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгцээтэй гэнэ. Энэ мөнгөөр явган хүний зам тавьж, сүүдрэвч сандал, усан оргилуур бүхий усан толио байгуулах зураг гаргажээ. Төмөр замын вокзалаас Төмөр замын дээд сургууль хүртэлхи гудмыг “Магсаржавын гудамж” гэж нэрлэдэг. Тус гудманд хөрс хуулж, ногоон байгууламж барих шаардлага байгааг хэллээ. Хотын даргын зүгээс дүүргүүдэд хот тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр олгох 1 тэрбум төгрөгөөр Баянгол дүүрэг дээрхи ажлуудыг хийж гүйцэтгэхээр яригдлаа.
Баянзүрх дүүрэг
Баянзүрх дүүрэг нийслэлийн засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу 2010 оныг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил болгон зарласан гэж Засаг дарга нь онцоллоо. Нийтдээ улс болон нийслэл, бүс нутгийн хөрөнгө оруулалтаар 20 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн юм байна. Ирэх онд хүүхэд залууст чиглэсэн ажил хийх хэрэгцээ шаардлага тулгарсныг хэлэв. Саяхан болж өнгөрсөн хүн ам, орон сууцны тооллогын дүнгээр 275,500 иргэнтэй гэсэн тоо гарсан. Энэ нь манай улсын хамгийн олон хүн амтай аймаг гэгдэх Хөвсгөл аймгаас даруй 3 дахин их тоо. Иймд иргэдэд тэр дундаа хүүхэд залууст зориулж усан спортын төв, түүнчлэн мөсөн гулгуурын талбай байгуулах саналаа Засаг дарга нь уламжилж байна. Эдгээрийг барихад 3 тэрбум төгрөг шаардлагатай гэлээ. Хотын даргаас дүүргүүдэд олгох 1 тэрбум төгрөгийн хүрээнд 15-р хорооны нутагт хөгшчүүдэд зориулсан амралт чөлөөт цагийн талбай байгуулахаар төсөл оруулж ирлээ. Усан оргилуур бүхий энэ талбайг 250 сая төгрөгөөр барих тооцоо гарчээ. Чулууны овооны аюулгүй тойрог дээр дүүргийн билэг тэмдэг болох цагаан арсланг билэгдсэн хөшөө байгуулах санал тавив. Мөн л 250 сая төгрөг орно гэнэ.Баянзүрх дүүрэг 26 цэцэрлэг, 19 сургуультай. Сургууль цэцэрлэгийн гадна талбайг тохижуулж өгөөч гэсэн хүсэлт байнга ирдэг тул ирэх онд энэ ажлыг хийх боломжийг лавлав. Хотын дарга дээр дурьдсан ажлуудыг нь хийх бололцоотой ажил байна гэж хэллээ. Энэ үеэрээ дүүргийн дарга нарыг чихэнд чимэгтэй мэдээгээр баярлуулсан. Энэ нь ирэх жилээс Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт усан спортын төв, мөсөн гулгуурын талбай байгуулах тухай мэдээ байлаа. Хотоос хөрөнгийг нь шийдэж өгнө. Харин дүүргүүдэд эхний удаад мөсөн гулгуурын талбай байгуулах уу, аль эсвэл усан спортын төв бариулах уу гэдэг саналаа өгөөрэй гэлээ. 2011 онд дүүрэг бүрт 1 тэрбум төгрөгөөр тохижилт бүтээн байгуулалтын ажил хийх энэ хөрөнгө оруулалт дотор боловсон 00 багтаж буй. Дүүрэг бүрт долоон ширхэг 00 өгөх юм.
Багахангай
Хотын алслагдсан дүүргийн нэг болох Багахангайчууд 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авах гэж буйдаа асар баяртай байна. Бараг анх удаа ийм том мөнгөний тоо сонсож байна гэж Засаг дарга нь онцоллоо. Тус дүүрэгт өнгөрсөн онд эхлүүлсэн “Хангай” нэртэй цэцэрлэгт хүрээлэн бий. Хэмжээний хувьд 80-ийг харьцах 80 хэмжээтэй энэ парктаа өөрт ноогдсон 1 тэрбумаасаа зарцуулах эрх Багахангайчуудад байна. Түүнчлэн хүүхэд багачууддаа зориулж Баянгол дүүрэгт барьсан шиг сагсан бөмбөгийн зориулалтын талбай барьж өгөхийг “дарга нар” зөвлөлөө. Дүүргийн засаг даргын хувьд тамгын газрын байрны урдах талбайгаа тохижуулж бас дээр нь 120 ортой хүүхдийн цэцэрлэг бариулах хүсэлтэй байв. Түүнчлэн Багахангай руу очиход 500 орчим метр замд асфальтан хучилт хийх шаардлагаа дуулгалаа. Эдгээр ажлууд нь салбарын яамны зүгээс шийдэх асуудал гэдгийг Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяр онцлоод зориулалтын юмыг зориулалтаар нь зарцуулья гэж анхаарууллаа.Мөн энэ үеэрээ татвар төлөгчдийн халааснаас гарч буй 1 төгрөг бүрийн араас нэхэл хатуутай явна шүү гэдэг алдарт үгээ хэлэхээ мартсангүй. Ирэх оны хувьд ногоон байгууламж, даацтай бичил цэцэрлэг, явган хүний замд анхаарна. Хотын даргын зүгээс тавьж буй бас нэг санал нь жилийн 4 улиралд 24 цагийн турш гадаа ажилладаг ТҮК-ийн ажилчдын цалинг нэмэх явдал гэлээ. Ийм шийдвэр гаргахын тулд дүүрэгт бүрт 200-320 сая төгрөг нэмж хуваарилах ёстой. Энэ ажлыг ямар ч байсан хийнэ гэдгээ дүүргийн Засаг даргад дуулгасан. Хэдий төсөв хүнд ч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хөрөнгө нэмэх ёстой гэдгийг онцлов. Одоо хуваарилж буй мөнгө нь 800 сая төгрөг байдаг юм байна. Утаагүй Улаанбаатар болохын тулд дор хаяж 500 яндан буюу 500 айлыг хотын төв хэсгээс нүүлгэх төлөвлөгөө бий гэдгээ цухуйлгалаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.