2024.10.07
Ж.Сандагсүрэн:"Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв" байгуулсан
Нэр дэвшигч Ж.Сандагсүрэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байх үедээ буюу долоон жилийн өмнө дүүргийн гар урлаач эмэгтэйчүүдийг хамруулан "Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв" байгуулсан. Тэд маань гар урлалын олон төрлийн бүтээгдэхүүн, бүтээл гаргаж, үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Бүр "Mongolux" гэх брэнд хөгжүүлэхээр урам зоригтой ажиллаж байна. Тэдэнтэй уулзаж, ажил үйлстэй нь танилцаад бахархах сэтгэгдэл төрлөө.