2010.11.30
“Улаан тууз” арга хэмжээнд Эрүүл Мэндийн сайд С.Ламбаа оролцлоо
ДОХ-той тэмцэх үндэсний сангаас “Улаан тууз” арга хэмжээг өнгөрсөн жилээс эхлэн уламжлал болгон зохион явуулах болжээ. 2010 онд энэ арга хэмжээг ЭМЯ, МҮОНРТ, НЗДТГ, СТӨ, Хас Банк болон Total music зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж байна. “Улаан тууз – 2010” хөтөлбөрийн хүрээнд 11 сарын 30 ны өдөр Соёлын төв өргөөнд бүх оддын тоглолт болж МҮОНРТ болон бусад бүх телевизээр 12-р сарын 1-ний өдөр улс, орон даяар бүрэн хэмжээгээр нэвтрүүлэх ажээ. Бүх оддын тоглолтыг нээж УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, ЭМ-ийн сайд С.Ламбаа үг хэллээ.
“Улаан тууз 2010” бүх оддын тоглолтын нээлтийн ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтлэв.
Та бүгдийн энэ өдрийн амар амгаланг айлтгая.Дэлхий дахинаа ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдрийг жил бүрийн 12 сарын 1-ний өдөр өргөн тэмдэглэдэг болсноор 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Энэ өдөр ХДХВ/ДОХ-ын тархалтыг бууруулах, таслан зогсоохын тулд бүх нийтээрээ хамтран ажиллахыг гол зорилгоо болгодог. ХДХВ-ийн халдвар нь нийгэм, эдийн засаг, хүний хөгжилд ихээхэн бэрхшээл учруулж, зарим улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх байдалд хүрээд байна. Өнөөгийн байдлаар дэлхий дээр ХДХВ/ДОХ-той амьдарч байгаа 33.3 сая хүн байна. НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс гаргасан тооцооллоор өдөрт дунджаар 7000 хүн шинээр халдвар авч байгаа ба 1981 оноос хойш 30 сая орчим хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж, 0-17 насны 16.6 сая хүүхэд бүтэн буюу хагас өнчрөн үлдээд байна. ХДХВ/ДОХ нь нийгмийн, хүний эрхийн, эдийн засгийн асуудал болдгоороо бусад өвчнөөс ялгаатай. Хүн төрөлхтөн ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ХДХВ/ДОХ-той түмүүсийг эмчлэх, нийгмийн халамж дэмжлэг үзүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна.
Энэ онд дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдрийг “Хүний эрхийг дээдлэе” урианд дор тэмдэглэх гэж байна. Монгол улсад ХДХВ-ийн анхны тохиолдол 1992 онд оношлогдож 2010 оны 11 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 83 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн. ХДХВ/ДОХ-ын улмаас 10 сайхан хүний амь үрэгдээд байна. Нийт халдвартай хүмүүсийн 80% нь эрэгтэй, 20% эмэгтэй байгаагаас өндөр эрсдэлт бүлгийн хүн ам дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд ХДХВ-ийн халдварыг 100% бэлгийн замаар авсан. Халдвартай хүмүүсийн дотор тодорхой хаяггүй, орон гэргүй, ядуу, нэн ядуу амьдралтай, архи уудаг, ажилгүй, гомо/бисекс бэлгийн чиг хандлагатай, биеэ үнэлдэг, наймаа худалдаа хийх болон суралцахаар гадаад, дотоодод түр шилжин явж байдаг, хоригдож байсан, сэтгэцийн өөрчлөлттэй зэрэг эмзэг бүлгийн хүмүүс нилээд байдаг.
Үүнээс гадна манай оронд БЗДХ-ын өвчлөл тууштай буурахгүй байгаа нь ХДХВ-ийн халдвар тархах өндөр эрсдэлтэй байгааг харуулж байна. ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх нь бүх нийтийн оролцоо, нийгмийн хариуцлагаас бүрэн хамааралтай учраас 12 дугаар сарын 1 буюу дэлхий нийтээр ДОХ-ын халдвараас сэргийлэх өдрөөр зохион байгуулсан арга хэмжээнүүд нь халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд бодит хувь нэмрээ оруулах юм. ДОХ-той тэмцэх Үндэсний сангаас зохион байгуулж буй өнөөдрийн энэхүү “Улаан тууз – 2010” бүх оддын тоглолт нь үүний нэг тод жишээ мөн. Төрийн болон төрийн бус байгууллагууд, урлагийн одод, хувь хүмүүс, оюутан залуучууд оролцож байгааг хараад бид их баяртай байна.Та бүхэнд эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.