Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг дэмжсэнгүй
2010.11.30

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг дэмжсэнгүй

Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс Төсвbh_tbbийн байнгын хороотой хамтран Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргалаа. Түүнчлэн Хууль зүйн байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 07, 08 дугаар дүгнэлтийг хэлэлцээд, дараах саналын томёоллоор санал хураалт явуулсан юм. Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 07 дугаар дүгнэлтэнд дурдсан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “... эцэслэн...“ гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх...” гэснийг зөрчсөн байна гэснийг дэмжих боломжгүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь үзлээ. Мөн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “... эцэслэн...“ гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэснийг зөрчсөн байна гэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи дэмжих боломжгүй гэж үзсэн.

Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 08 дугаар дүгнэлтээр “Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 17.2-т заасан сургалтад хамрагдаагүй, авбал зохих багц хангаагүй” гэсэн нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно” гэснийг зөрчсөн байна гэснийг тус Байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй. “Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 17.2-т заасан сургалтад хамрагдаагүй, авбал зохих багц хангаагүй” гэсэн нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь мөн л дэмжих боломжгүй гэж үзсэн.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.