Барилга байгууламж барихыг хориглосон газрын байршлыг тогтоолоо
2010.11.30

Барилга байгууламж барихыг хориглосон газрын байршлыг тогтоолоо

Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай НИТХТэргүүлэгчдийн тогтоол гарлаа. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, НИТХ-ын тогтоол, Нийслэлийн Засаг даргын албан бичгээр өргөн барьсан саналыг үндэслэн НИТХТэргүүлэгчдээс тогтоол гаргасан байна.

Үүнд нийслэлийн 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, зам талбай, түүх, соёлын дурсгалт газрыг хамгаалах зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоожээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.