Сайд нарын талаар Ерөнхий сайдад бичиг явуулав
Тухайлбал, Сангийн сайд С.Баярцогт УИХ-ын чуулганы арваннэгдгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар төсвийн төсөл хэлэлцэх үед бүтэн цаг илүү хугацаанд дуудуулж чирэгдүүлж байж иржээ. Төсвийн хэлэлцүүлгийн ид үед ийнхүү хуралдаанаас хоцорсноо Сангийн сайд “Цас орж халтиргаа гулгаа үүссэнийг тооцоололгүй яамнаасаа цаг тулгаж гарснаас боллоо” хэмээн тайлбарласан байна. Хэрэг дээрээ Сангийн яамнаас Төрийн ордон хүртэл явган алхахад таван минутын зайтай. Гэтэл түгжрэлд орсон сайдын машин цаг илү гацсан гэдгээ УИХ-ын даргад шалтгаан болгон хэлжээ.
Мөн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт төсөвт холбогдох материал хүссэн эрхэм гишүүн Ц.Батбаярт мэдээлэл өгөхөөс цааргалсан аж. Ц.Батбаяр гишүүн Оюутолгойн асуудлаар ажлын хэсэг ахалж байгаа бөгөөд сайдаас мэдээлэл, материал авах эрхтэй ажээ. Ийнхүү улсын төсвийн төсөл хэлэлцэх ажилд садаа учруулсан сайд нарын асуудлаар УИХ-ын даргын зүгээс Ерөнхий сайдад хандаад байна.