Хариуцлагатай уул уурхай, нөхөн сэргээлтэд анхаарна
2010.12.01

Хариуцлагатай уул уурхай, нөхөн сэргээлтэд анхаарна

enkhbold_z_100Уул уурхайдаа түшиглэн хөгжихийн тулд нэг үе манайхан гадны хөрөнгө оруулагчдыг татаж хайгуул, олборлолт хийлгэхийг нэн тэргүүнд тавьдаг байсан бол одоо байгаль, экологийн асуудлаа орхигдуулалгүйгээр урагшлах шаардлагатай тулгараад байна. Үүний дагуу АНУ-ын Азийн сангаас "Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөр нь үндэсний болон орон нутгийн түвшинд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд аж үйлдвэрийн салбар, төр засаг, иргэний нийгмийн байгууллага, ард иргэдийг хамарсан цогц үйл ажиллагаа болох юм. Өчигдөр уг хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа болж Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг, Ерөнхийлөгчийн байгаль орчны зөвлөх Э.Зоригт, УИХ-ын гишүүн З.Энхболд, БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан нар оролцлоо. Нээлтийн үеэр тус сангийн зүгээс байгалийн баялгийн хариуцлагатай ашиглалтыг хөгжүүлэх, байгаль орч-ныг хамгаалахад талуудын оролцоог хангах асуудлыг ярилцаж хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцохыг уриаллаа.

УИХ-ын гишүүн З.Энхболд:

-Мэдээж экологийн асуудал арван жилийн өмнөхөөсөе хамаагүй өөрчлөгдсөн. Одоо үүнд хандах хандлага ч өөрчлөгдөж байна. Хамгийн сүүлчийн жишээ хэлэхэд долдугаар сарын 15-нд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл  баримлалд  байгаль орчны асуудалд бүх л бүтэн бүл болж орсон. Өмнө нь ийм байгаагүй Одоо хүн бүхэн уурхай гэж улайрч байгаа нь Өвөрхангайн Уянга сум шиг олон газар бий болгочих өндөр эрсдэл дагуулж байна.

БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан:

-Өнөөдөр АНУ-ын Азийн санг байгаль орчны чиглэлийн хоёр д төслөө     хэрэгжүүлэхээр     нээлтээ хийж байна. Хөтөлберийн агуулга нэлээд чухал байна. Үнэхээр л төр болон хувийн хэвшлийн уялдаа анхаарахгүй   бол   эрдэс   баялагтай холбоотой асуудал олноороо үүснэ. Нөхөн сэргээлт, нутгийн иргэдийн эсэргүүцэл гээд.  Тиймээс л олон нийт,   төрийн   бус   байгууллагын оролцоог чухалчлах хэрэггэй болоод байгаа юм.

 

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.