Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Бага хурал эхлэв
2010.12.01

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Бага хурал эхлэв

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын ээлжит Бага хурал Мексикийн Канкун хотноо энэ 11-р сарын 29-ний өдөр эхлэв. 12-р сарын 10 хүртэл үргэлжлэх тус Бага хуралд 190 орчим орны Засгийн газар, НҮБ болон олон улсын бусад байгууллага, төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн 25 мянга шахам төлөөлөгч оролцож байна. Бага хурлын нээлтийн ажиллагаанд Мексикийн Нэгдсэн Уnub_tugлсын Ерөнхийлөгч ноён Ф.Калдерон оролцож үг хэлсэн бөгөөд тус улсын Гадаад хэргийн сайд хатагтай П.Еспиноса Бага хурлын даргаар сонгогдлоо.

Бага хурлын хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцид оролцогч Талуудын бага хурлын 16 дугаар чуулган, Киотогийн протоколд оролцогч Талуудын 6 дугаар чуулган, Конвенцийн хоёр туслах байгууллага болон холбогдох бусад байгууллагын хуралдаанууд болж байна.

Бага хурлын гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль, уур амьсгалд ээлтэй технологи нэвтрүүлэх, хөгжиж буй орнуудын чадавхи бэхжүүлэх, санхүүгийн механизм бүрдүүлэх зэрэг Конвенцийн үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон улсын хэмжээнд дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг батлахад оршиж буй. Түүнчлэн хүлэмжийн хийн ялгаралт бууруулах талаар аж үйлдвэржсэн  орнуудын Киотогийн протоколоор хүлээсэн үүргийн хугацаа 2012 онд дуусах учир 2012 оны дараа тэдгээр орны хүлээх үүргийг шинэчлэн тогтоох шинэ баримт бичиг батлахаар төлөвлөж байгаа ажээ.

Гэвч Данийн Копенгаген хотноо өнгөрсөн 2009 оны сүүлчээр болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Бага хурлаас хойш дээрх баримт бичгүүдэд тусгах үндсэн асуудлуудаар яриа хэлэлцээ явагдсан хэдий ч нэгдсэн зөвшилцөлд хараахан хүрсэнгүй. Энэ удаагийн Бага хурал дээр ч гэсэн улс орнуудын байр суурь ихээхэн ялгаатай хэвээр байна. Иймд Канкуны Бага хурлаар Конвенцийн үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон улсын хэмжээнд дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг баталж чадахгүй байх магадлал өндөр байна. Харин санал зөрөлдөөнтэй асуудлуудаар улс орнуудын байр суурийн ялгааг арилгах, ирэх 2011 онд Өмнөд Африкт чуулах дараагийн Бага хурлаар дээрх баримт бичгүүдийг батлахад энэ удаагийн Бага хурал чухал үүрэг гүйцэтгэж, ногоон сан байгуулах, шинэ технологи нэвтрүүлэх, дасан зохицох арга хэмжээ авах зэрэг асуудлаар зөвшилцөлд хүрэх  төлөвтэй байна.

Бага хурлын төгсгөлд 12-р сарын 7-10-нд болох Өндөр хэмжээний уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх оролцож үг хэлнэ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.