![А.Тлейхан гишүүний “шүдний өвчин”](https://vip76.mn/media/news/original/2012-10-23/tleikhan_gishuun.jpg)
А.Тлейхан гишүүний “шүдний өвчин”
УИХ-ын гишүүн А.Тлейханы «шүдний өвчин» бол яах аргагүй түлш, эрчим хүчний салбар дахь он дамнасан өр. Түлш, эрчим хүчний салбарыг цагтаа толгойлж явсан тэрээр УИХ-ын гишүүн болсон хэдий ч тэрээр тус салбараа он дамнасан олон жилийн өрнөөс гаргаж, зах зээлийн горимд оруулахыг юу юунаас илүү хүсдэг нь нууц биш. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар түлш, эрчим хүчний асуудлыг хэлэлцэнэ. Эрхэм гишүүний, сэтгэл зүрхээ өгсөн салбар нь хүнд байдлаас гарч, Засгийн газар он дамнасан өрийг нь тэглэж, УИХ-ын зүгээс 2013 он дуустал дэмжлэг хэлбэрээр мөнгө өгч тусалбал А.Тлейханы гишүүний сэтгэл сая нэг тэнийж, байнга өвддөг «шүдний өвчин» нь илаарших төлөвтэй шүү.