Байгалийн ургамал ашигласны төлбөрийн хуулийн төслийг байнгын хороонд шилжүүллээ
2010.12.02

Байгалийн ургамал ашигласны төлбөрийн хуулийн төслийг байнгын хороонд шилжүүллээ

hyr_ditt_akvariumУИХ-ын 2010 оны намрын чуулганы ээлжит нэгдсэн хуралдаанаар Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дархан, Сэлэнгийн нутгийн орчим ямар нэг ургамал түүхдээ тухайн газар нутгийн холбогдох газраас зөвшөөрөл авдаг эсэх, говийн ургамлыг нутагшуулах талаар юу хийж байгааг зэрэг асуултыг гишүүдийн зүгээс тавьсан байна. Мөн ургамлын генийн фондын тухай асуудлыг хөндсөн байна. Гишүүд асуулт асуусны дараа байнгын хорооны зарчмын зөрүүтэй 10 гаруй саналаар санал хураалт явуулж, чуулганд оролцсон гишүүд дэмжсэн юм.   Мөн байнгын хороогоор дэмжигдээгүй саналуудыг Спикер сонсгож,  дэмжих боломжгүй хэмээсэн томъёоллоор санал хураалт явуулахад эхний саналууд дэмжигдээгүй байна. Ийнхүү хэлэлцээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороо руу илгээсэн байна. Л.Гансүх сайдын гишүүдийн асуултад хэрхэн хариулсны үзнэ үү.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.