Гэр хорооллыг цэвэр бохир усны шугамд холбох төсөл хэрэгжиж байна
2010.12.03

Гэр хорооллыг цэвэр бохир усны шугамд холбох төсөл хэрэгжиж байна

Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төслийн  үр дүн, гурав дахь төслийн саналын талаар нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд мэдээлэл хийлээ. Төсөл 2003 оны наймдугаар сараас эхэлж ирэх жилийн зургадугаар сард дуусах аж.
ger_horoolol
Ус хангамжийн шугам сүлжээ бүхий гэр хорооллын тоо дөрвөөр нэмэгджээ. Ингэснээр 350000 хүн цэвэр усны хангамжийн эх үүсвэртэй болсон байна. Төслөөр баригдсан ус хангамжийн системүүд гэр хорооллын цэвэр усны шугам, ус түгээх байрууд, усан сан, насосны станцуудаас бүрддэг аж. Баянхошуу, Чингэлтэй, Дарь-Эх, Дамбадаржаагийн иргэд цэвэр усаар хангагдах боллоо. Өөрөөр хэлбэл, Баянхошуунд хоёр, Чингэлтэйд нэг усан сан барьж ашиглалтад өгсөн бол дээрх хоёр дүүрэгт нэг, Дарь-Эхэд 1, Хайлаастад насосны станцийн тоног төхөөрөмж суурилуулжээ.
Ус түгээх байруудыг хүчитгэсэн хуванцар болон зөөлөн ширмэн яндан хоолойгоор хийснээ Нийтийн аж ахуйг сайжруулах 2 төслийнхөн танилцууллаа. Мөн Сүхбаатар дүүргийн 17-р хорооны 80 айл, найман байгууллагыг цэвэр усны шугамд холбож, бохир усыг татан зайлуулж, бага оврын бие даасан цэвэрлэх байгууламжийг барих загвар төслийг амжилттай хэрэгжүүлж эхэлжээ. Түүнчлэн гэр хороололд байрлалтай 20 гаруй байгууллага цэвэр усны шугамд холбогдсон аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.