Хиймэл дагуулаас байрлал тодорхойлох станцыг хүлээлгэн өгөв
2010.12.03

Хиймэл дагуулаас байрлал тодорхойлох станцыг хүлээлгэн өгөв

Хиймэл дагуулаас байрлал тодорхойлох байнгын ажиллагаатай суурин станцыг хүлээлгэж өгөх арга хэмжээ өчигдөр Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаман дээр боллоо. Зах зээлийн үнэ нь нэг тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий байнгын ажиллагаатай зургаан ширхэг суурин станц болон 16 ширхэг GPS-ийг АНУ-ын "Олон улсын газрын систем" компани худалдан авч, нийслэлд дөрвийг, Дархан, Эрдэнэт хотуудад тус бүр нэг нэгийг суурилуулсан байна.

Суурин станцууд нь орчин тойрондоо байрлах завсарын дохиог тогтмол илгээдэг бөгөөд дохиог хүлээн авсан GPS төхөөрөмж нь газар дээрх обьектын байрлалыг 1.5 см-ийн нарийвчлалтай тодорхойлдог байна. Эдгээр төхөөрөмжүүдийг ашиглан гэр хорооллын хашааны газрын кадастрын зургийг богино хугацаанд өндөр нарийвчлалтай гүйцэтгэх боломжтой аж. Энэ нь газар өмчлөл ид явагдаж байгаа өнөө үед иргэд, айл өрхөд нэн хэрэгтэй юм. Суурин станц бүр 15-25 км-ийн радиус дотор дохио цацах бөгөөд нийслэлд байгаа дөрвөн станцын нэгийг ЗТБХБЯ-ны дээвэр дээр байрлуулсан гэнэ. Одоогоор иргэн айл өрхийн кадастрын зураглалын үнэ тарифыг тогтоогоогүй байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.