Сэлбэ голыг сэргээнэ
2010.12.03

Сэлбэ голыг сэргээнэ

Сэлбэ голыг сэргээж,  усны ундарга нэмэгдүүлэхийн зэрэгцээ орчин тойрныг тохижуулах төслийг  НАМЗХ-ны нийслэлийн холбооны гишүүд Хотын даргад танилцууллаа.  3 сар гаруйн хугацаанд зураг хийлгүүлж  макет гаргажээ.  Тэрхүү зураг төслөөр бол эхний ээлжинд 100 айлын гүүрнээс Арслантай гүүр хүртэлхи газрыг тохижуулselbe-middleах юм байна.  Цаашдаа Сэлбэ голын ай сав газар буюу 10 мянган га талбай сэргээх зорилгыг залуучуудын энэ байгуулагынхан төлөвлөжээ. Хотын даргатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар ирэх жилээс мэргэжлийн  байгуулагуудтай хамтрах үүд хаалга нээгдэнэ гэж НАМЗХ-ны нийслэлийн холбооны ерөнхийлөгч Б.Баярмагнай хэлэв.


Хотын дарга байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх сайхан санаачлага гаргасанд талархал илэрхийлье гэв.  Улаанбаатар хотын тухайд хөрсний усны арвин нөөцтэй. 90-ээд онд хөрсний ус ууршдаг, хөрсний усаар ногоон байгууламжуудыг элбэгхээн усалчихдаг байлаа. Миний бие хөрсний усыг ашиглах ажлыг дэвшүүлж буй юм. Өнгөрч буй жилд судалгааны ажил хийлгүүлсэн. Ирэх жилүүдэд шинээр баригдах орон сууцны хорооллуудын 00-ын усыг хөрсний уснаас авья гэж төлөвлөж байгаа.  Залуучууд та бүхний  энэ санал санаачлага цаг үеэ олсон ажил болжээ.  Гол нь байгаль орчноо сэргээх тал дээр залуучууд анхаарч байгаа нь маш сайн хэрэг.  Залуусын эхлүүлсэн  энэ ажлыг бүх түвшинд ялангуяа бодлогын тал дээр дэмжинэ гэлээ. Ингээд тус залуучуудын байгуулагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.