АН-ын ГЗ хуралдаж ажлын хэсгээ баталаа
2010.12.06

АН-ын ГЗ хуралдаж ажлын хэсгээ баталаа

Ардчилсан намын Гүйцэтгэх Зөвлөл өчигдөр ээлжит хурлаа хийлээ. Энэ удаагийн хурлаар хэлэлцэх асуудлыг танилцуулсаны дараа намын дарга гишүүдэд таван нам нэгдэж нэгдсэн Ардчилсан нам байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэнд хүргэж түүхэн өдрийн үйл явдлыг эргэн дурan_namiin_bairслаа.

 

Хэлэлцэх асуудлын хүрээнд өнгөрсөн 11 сарын 19-нд хуралдсан ҮЗХ-ны хурлаар “Монгол хүн-2020” эдийн засгийн цогц хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг, мөн “Намын дотоод хөгжил дүрэм журмыг боловсронгуй болгох” ажлын хэсгийг байгуулах болсонтой холбогдуулан ажлын хэсэгт орж ажиллах гишүүдийн талаар санал солилцож нэрсийг баталлаа. Хоёр ажлын хэсэгт гишүүд өөрсдийн саналаар орж ажиллах бөгөөд ажлын хэсгийн гишүүдийн тоог хязгаарлалгүйгээр саналаар нь оруулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн тус хурлаар Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баярын үеэр болох арга хэмжээг танилцуулан ГЗ-ийн гишүүдийн саналыг сонсон баярын хөтөлбөрийг баталлаа. Үүнд 12 сарын 09-ны өдөр Ардчиллын төлөө залуучууд Сүхбаатарын талбайд ”Flash Mob” арга хэмжээг зохион байгуулах бол 12 сарын 10-ны өдөр Төрийн ордны их танхимд 14.00 цагаас Ардчилсан хувьсгалын баярт зориулсан хүндэтгэлийн хурал, 15 цагт Үндэсний бөхийн барилдаан, 21.00 цагт  Ёслолын буудлага, 12 сарын 11-ний өдөр Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулсан “Их тэсрэлт” урлагийн тоглолтуудыг UB паласт тус тус зохион байгуулахаар болсоныг гишүүд дэмжлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.